COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТӨСӨВ: Хуваарилалт нь үнэхээр шог байна аа

2019 оны 10 сарын 04

Arslan.mn

Ирэх жил  цалин тэтгэвэрт өөрчлөлт орно. Энэ нь нийгмийн даатгал болон төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой. Тэгэхлээр цалин, тэтгэвэр, халамжид  өөрчлөлт орж зардал өсөх нь  мэдээж. Гэтэл Сангийн яам 2020 оны  төсвийг боловсруулахдаа инфляцийг 8, эдийн засгийн өсөлтийг 6 %-иар тооцсон аж. Тэгвэл ирэх жилийн  халамж, тэтгэвэр, цалинд зарцуулах хөрөнгийн тооцоог харцгаая.

  1. 2020 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан найман хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг
  2. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 57.2.4-т заасны дагуу төрийн (ТҮ)-ний алба хаагчдад төрийн хаасан хугацааны нэмэгдлийг 2020 оноос шинээр олгож эхлэхтэй холбоотойгоор 142.7 тэрбум төгрөг
  3. Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхэд 150.6 тэрбум төгрөг. Үүнд 418.4 мянган хүн хамрагдана гэж үзэж байгаа.
  4. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 17.6 тэрбум төгрөг бөгөөд 1374 мянган хүн хамрагдана.
  5. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй Нийгмийн даатгалын шимтгэлээ шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломжтой болох бөгөөд үүнд 117.3 тэрбум төгрөг зарцуулаах аж.
  6. Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, даатгалгүй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах хууль хэрэгжинэ. Үүнд 10.2 тэрбум зарцуулагдана.
  7. Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх ба 12.7 тэрбум төгрөг болох аж.
  8. МСҮТ-д суралцагчдад одоо авч буй 100 мянган төгрөгийг ирэх оноос 200 мянга болгож 40 мянган сурагчдад 79.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ.

"Яасан их алагчилна вэ" гэж энэ мэдээлэл гарахтай зэрэгцэн ард иргэд бухимдаж, уур уцаараа дарах гэж аргаа барахдаа хошин урлагийн жүжигчдийн тоглолтоос иш татаж "Хуваарилалт нь үнэхээр шог байна аа" гээд инээх уйлахын завсарт байцгаана. Бухимдах нь ч аргагүй. Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, даатгалгүй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцаж үүндээ 10.2 тэрбум төгрөг зарцуулана гэж тусгасан.  Тэгтэл  малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авахад 117.3 тэрбум төгрөг зарцуулах юм гэнэ. Тэнгэр газар шиг ийм зөрөөтэй байгаад  бухимдаж буй юм. Аргагүй шүү дээ. Хуваарилалт нь үнэхээр шог байгаа юм чинь.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608889
0 эможи

Зочин
2019-10-05 19:42
Зочин
2019-10-04 15:41
keyboard_arrow_up