COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цэнхэр сумын 1300 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

2019 оны 10 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Орхон голоо хамгаалах хөдөлгөөн”-ий тэргүүн болон Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэдийг хүлээн авч уулзлаа.

Засгийн газрын тогтоолоор энэ оны наймдугаар сард Цэнхэр суманд ашигт малтмалын 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүний дүнд Орхон гол болон булаг шанд сэргэж эхэлсэнд баяртай байгаагаа иргэд онцолсон байна. Одоогоор эвдэрч сүйдсэн 1000 га талбайд техникийн, 300 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Цаашид нөхөн сэргээлтийн явцыг эрчимжүүлэх, малгүй болсон өрхийг малжуулахад дэмжихийг хүсэв.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, "Хариуцлагагүй уул уурхай эрхлэх нь иргэдийн амьд явах эрхэнд халдаж байгаа хэрэг. Иймээс үүнийг таслан зогсооно. Ирэх оноос экологийн 200 гаруй цагдаа ажиллуулахаар төсвийн төсөлд тусгасан. Иргэд ч орон нутагтаа байнгын хяналт тавьж, хууль зөрчдөг, байгаль орчин сүйтгэдэг, нөхөн сэргээлт хийдэггүй компаниудтай төр, засагтайгаа хамтран тэмцэх ёстой" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608840
0 эможи

Зочин
2019-10-03 19:18
Зочин
2019-10-03 18:56
keyboard_arrow_up