7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 22, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

админ
2019 оны 10 сарын 02

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товч мэдээ

  • Гадаад улсад суралцах болсон тул Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханыг чөлөөлж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар томилов.
  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 09 дүгээр сарын 21-24-ний өдөр Орхон, Булган, Хөвсгөл аймагт ажилласан. Энэ үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг судлан шийдвэрлэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнахыг сайд нарт даалгав.
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн нэмэлт санхүүжилт”, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-IV төслийн нэмэлт санхүүжилт”, “Бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засварын төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.
  • Оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын хууль, УИХ, Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, тэмдэглэл, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Албан даалгавар зэрэг 3736 шийдвэрийн хэрэгжилт 84.2 хувьтай байна.
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн таван бодлого, 20 зорилт, 135 арга хэмжээний хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 51.7 хувьтай гарчээ.
  • Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 64.1 хувьтай байна. 
  • Жил бүрийн 07 дугаар сарын 09-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгохоор шийдвэрлэв. Ингэснээр “Дээлтэй монгол наадам” өргөжин, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болж, үндэсний хувцсаа өмсөх, түүгээр бахархах, түгээн дэлгэрүүлэх, ажлын байр нэмэгдэх зэрэг олон эерэг талтай гэж үзлээ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
608779
4 эможи

Зочин
2019-10-02 23:20
keyboard_arrow_up