7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Утааг бууруулах зардлыг 16.8 тэрбумаас өсгөөд 96 тэрбум төгрөг болгосон

админ
2019 оны 9 сарын 26

Arslan.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийг УИХ-д өргөн барихтай холбогдуулан төсвийн талаар танилцууллаа.

 Сангийн сайд Ч.Хүрэлбаатар " 2020 онд төсвийн орлогыг өмнөх оноос 2.1 их наядаар нэмж, 11.8 их наяд байхаар тооцсон. Харин зарлагыг 2.3 их наядаар нэмж 13.9 их наядад барина. Орлогын 83 хувь буюу 10.6 их наядыг татвараас бүрдүүлэх бол зарлагын 48 хувийг цалин, тэтгэвэрт зарцуулна. 
Төсвийн алдагдлыг 2.1 их наяд буюу ДНБ-ний 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцож байна. 

2020 оны төсвөөс Замын-Үүд боомт, Гашуунсухайт боомт, Алтанбулагийн боомтуудад хөрөнгө оруулалт хийнэ. Мөн газрын төлбөрийн орлогын 40 хувийг орон нутагт /сум, дүүрэг/ төвлөрүүлэх бөгөөд үүний тулд гэрээ хийн, автоматаар төлбөр шилждэг цахим шинэчлэлийг хийнэ. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэнэ гэж үзэж байна.

Цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэх бөгөөд 160 тэрбум төгрөг төсөвлөлөө. Мөн төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор төрийн алба хаагчдын цалин тодорхой хэмжээнд өснө. Үүнд 120 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Түүнчлэн "Үдийн цай" хөтөлбөрийн зардлыг 50 хувиар нэмж 54 тэрбум төгрөгт хүргэсэн. Ингэснээр ЕБС-ийн бүх хүүхэд "Үдийн цай"-нд хамрагддаг болно.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг мөн 50 хувиар нэмсэн.

Үүнээс гадна Токиогийн олимпод зориулж 9.6 тэрбум, сонгуульд 42 тэрбумыг төсөвлөсөн. Ирэх оны төсөвт анх удаа өөрийгөө санхүүжүүлэх бүтээл буюу кинонд зориулж 10 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Утааг бууруулах зардлыг 16.8 тэрбумаас өсгөөд 96 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолоод байна.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
608559
3 эможи

Энэ зайлаа зайл
2019-09-27 08:14
Зайл
зочин
2019-09-26 21:25
утаанд л үргүй мөнгө төсөвлөлөө чи. хамаагүй бага зардлаар хэл амгүй, үр дүнтэй утааг багасгах боломж байсан юм
Зочин
2019-09-26 21:09
utaa arilax bish xairan mungu tsaas assan ch tortog gardag l bizdee
Зочин
2019-09-26 13:03
keyboard_arrow_up