COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Байгалийн түүхийн музейг барих хөрөнгийн хэмжээ 75 тэрбум төгрөгт хүрчээ

2019 оны 9 сарын 13

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж төсөл макеттай танилцлаа.

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Байгалийн түүхийн музей", "Чингис хаан музей" болон "Үндэсний урлагийн их театр"-ын барилгын явц, зураг төсөлтэй танилцлаа. "Байгалийн түүхийн музей"-н зураг төслийг “Хатанбаатар” компани хийж байна. Байгалийн түүхийн музейг Их тэнгэр цогцолборт барихаар төлөвлөсөн. Яваандаа аялал жуулчлалын гол бүс нутаг болно гэж төсөөлж байгаа. Өөрөөр хэлбэл Байгалийн түүхийн музей л гэхэд 10.5 мянган метр кв үзмэрийн талбайтай байхаас гадна гаднаа 200 автомашины зогсоол дотроо 400 зогсоолтой байхаар зураг төсөлд тусгажээ.  Дотоод засал чимэглэл орохгүйгээр энэ барилгыг 75 тэрбум төгрөгөөр босгох тооцоо гаргасан байна.

Уг нь Байгалийн түүхийн музей 33 мянган метр кв талбай бүхий дөрвөн давхар барилга захиалсан. Гэвч одоо төлөвлөснөөр дөнгөж зураг төслийн шатандаа л явж байна." гэв.

Бүтэн жил орчмын хугацаа өнгөрөөд байхад Үндэсний урлагийн театр, Байгалийн түүхийн музейн ажил огтхон ч урагшлаагүй байгаад Ерөнхий сайд бухимдаж, холбогдох хүмүүст хатуухан сануулга өгч, энэ ажлуудаа дахиад хоёр долоо хоногийн дараа танилцуулахыг үүрэг болгосон юм.   

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608039
1 эможи

Зочин
2019-09-14 14:52
Олон жил төрийн албанд ажиллах нэрээр авилгал ,ашиг сонирхолд идэгдсэн хүмүүсээс ямарч санаачилга , ажлын үр дүн хүлээгээд хэрэггүй , бүгдийг нь тэтгэвэрт гарга ! Оронд нь сэтгэлтэй , шударга залуу хүмүүс ажиллуул ! Ингэж байж л ажил урагшилна !
Шинэ зочин
2019-09-14 05:11
МАН-хан л Төрийн албанд ажиллаж байгаа шүү дээ , Ерөнхий сайдад намын ч , Засгийн ч эрх мэдэл нь байна , Ингэж үгээ барж үгэлж байхаар ажил хийдэггүй авилгаччиддаа хариуцлагаа тооцооч ! ! ! Жирийн иргэд шударга шийдвэрүүд гарч , шударга ес тогтоож чадах , эсэхийг хүлээж байгаа шүү
Зочин
2019-09-13 21:46
Зочин
2019-09-13 12:11
сонирхолтой
keyboard_arrow_up