COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ё.Баатарбилэг сайдаа сургуульгүй, номгүй сурагчид хэрхэх вэ

2019 оны 9 сарын 09

Arslan.mn

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гэж албан тушаалын “дайн” хийж, арын хангай нутаг руугаа давхихаас өөр ажил хийж байна уу гэж гайхахаар болж байна. Хичээлийн шинэ жил эхлээд 7 хонолоо.

Ерөнхий сайд энэ хичээлийн жилээс гурван ээлжээр хичээллэдэг сургууль үгүй болно хэмээж байсан. Гэтэл сургуулийн хүрэлцээ муу хэмээн зарим ангийн сурагчидаа өөр тийш “нүүлгэн” шилжүүлсэн байдалтай хичээллэж буй хэд хэдэн сургууль байсаар байна.

Гэтэл өдгөө сурах бичгийн эрэлтээс үүдсэн эргэлзээ эцэг эхчүүдийг бухимдуулж байна. Угь сурах бичгийг энэ хичээлийн жилд худалдаанд гаргахгүй, сургуулийн номын сангаас түрээсээр олгоно хэмээж байсан. Энэ тухай тус яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжинням хагас сарын өмнө Дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал боловсруулсан. Азийн хөгжлийн банкны  санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд санхүүгээр дэмжих болсон. Найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 2.6 сурах бичиг хэвлүүлнэ. Бага  анги болон  эмзэг  бүлгийнхэндээ сурах  бичгийг үнэ төлбөргүй өгөх  хуучны тогтолцоо хэвээрээ. Түрээсийн сурах бичгээр хангахад шаардагдах хөрөнгийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ онд хэвлэж, нийлүүлэх шаардлагатай сурах бичгийн зардлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, өмнө нь туршилтаар хэрэгжүүлсэн сурах бичгийн түрээсээс олсон орлогоос санхүүжүүлэх юм. Энэ жилийн хувьд сурах бичгүүдийн хөтөлбөрт засан сайжруулалт хийж, агуулгыг нь тэнцвэржүүлж байгаа. Түрээсээр сурах бичиг ашиглуулах үйлчилгээ амжилттай хэрэгжвэл сурах бичиг бүх хүүхдэд хангалттай хүрэлцэнэ гэж тооцоолж байгаа” гэж мэдэгдсэн.

Мөн сурагчдын сурах бичиг хүрэлцдэггүйгээс өндөр үнээр ном худалдан авах асуудал тулгардаг. Тэгвэл энэ жил бага ангийн сурагчдыг сурах бичгээр үнэ төлбөргүй хангана. Харин VI-XII ангийн сурагчид сурах бичгээ өндөр үнээр худалдаж авахгүйгээр түрээсээр бүх сурах бичгээ ашиглах боломжтой боллоо. БСШУСЯ-наас VI-XII ангийн сурагчдын сурах бичгийг сургуулийн номын сангаар нь дамжуулан түрээсээр олгоно. Тиймээс энэ жил худалдахгүй түрээслэх учраас зохиомол хомсдол үүсгэхгүй гэж байсан. Гэтэл өнөөдөр эцэг, эхчүүдийн дунд сурах бичгийн эрэлт нэмэгдэж, “Оргил” зэрэг худалдааны төвүүдээс авч байгаа аж. Энэ сарын эхний хагас гэхэд бүх сургуульд сурагчдын тоогоор сурах бичиг тараагдсан байх ёстой хэмээсэн нь худал үг болох нь сурах бичиг худалдаанд байгаагаас илэрхий. Тэгсэн хэрнээ сургуулиудад хувиарлагдаж очоогүйг хэрхэн, юу гэж тайлбарлах бол. Арга ядсан эцэг, эхчүүд үр хүүхдээ сургахын тулд 5-6 ширхэг /6 дугаар ангийн/ номыг 50 мянган төгрөгөөр худалдаж авчээ. Энэ тухайгаа цахим орчинд бичилцэж, биесээсээ сурах бичгийн сураг гаргаж байна.  

Сургуулийн байргүй, сурах бичиггүй, дүрэмт хувцсаа урд хөршөөс зөөсөн гээд тоочвол урт дараалал үүснэ. Тэгэхээр БСШУС-ын сайд яг ямар асуудлыг хариуцаж, ажлаа хийдэг гэсэн үг.   

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607828
1 эможи

Зочин
2019-09-09 21:46
Уранчимэг
2019-09-09 20:51
Хүүхэд харах төвүүдийн хүүхэд багш ажилчид яахвэ хандах газаргүй л бна би ажилаа хиймээрл бна
Иргэн
2019-09-09 12:00
Хүйтэн зэвдэг царайтай бөгсний донтой
keyboard_arrow_up