COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Засагт УЛААН ГЭРЭЛ аслаа

2019 оны 9 сарын 05

Arslan.mn

У.Хүрэлсүх одоогоос хоёр жилийн өмнө, 2017 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд болж байлаа. Дараахан нь МАН-ын дарга болсон. Тэр зуны үйл явдлыг эргэн санавал У.Хүрэлсүхийн хувьд ногоон гэрлээр Ерөнхий сайд, МАН-ын дарга болж байсан юм даг.

Амьдрал их сонин. Орсон шигээ гардаг, өгсөн шигээ авдаг. Өнөөдөр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар хоёр жилийн өмнө байгуулагдаж байсан шигээ амархан нурахаар хэврэг болсон байна.

Мэдээж хэрэг үүнд шалтгаан бий.

Хамгийн том нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй өөртэй нь холбоотой. Түүний Засгийн газарт гарын хуруунд багтахаар гайгүй ажиллаж байгаа сайд байгаа нь үнэн. Гэхдээ У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын тамгыг атгасан өдрөөсөө хойш үргэлжлүүлэн урсгаж буй популизм эргээд өөрт нь дэгээ болоод байгаа юм.

У.Хүрэлсүхийн популизм бүрийг жагсааж бичиж байгаад уншвал их гоё л доо. Гэхдээ бодит байдалтай зэрэгцүүлээд харвал нийлж таарах юм бараг л байхгүй. Хэрэгжих боломжгүй. Тэр байтугай хэлсэн үг нь ардаа “модон улбаа” чирсэн нь элбэг байх аж.

Ерөнхий сайд болоод удалгүй “…Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” гэж байлаа. Нулимс унагамаар бахархалтай үг. Гэхдээ тэр юунаас айгаад, түүний амь насанд хэн заналхийлээд байна вэ гэдгийг хэн ч тайлбарлаагүй, бид ойлголгүй үлдсэн юм.

Дараа нь “…Иргэдийн татварын мөнгөөр тансаглахгүй байх, улсын унааг хувьдаа унахгүй байх, бүсээ чангал. Хүн цохиод алчихаар том том  алтан цаг зүүж, сваровский шигтгээтэй үзэг, цүнх барьдгаа больцгоо. Үүнээс л төрийн албан хаагч нарын эмх цэгц эхэлж байна. Даруухан бай. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй” гэлээ. Өнөөдөр, магадгүй У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсноос хойш албан тушаал дээр очоод хагартлаа баяжсан этгээдүүд хэдхэн сарын дараа зуу зуугаараа цувраад ил болж мэднэ.

Саяхан “…Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад ухаад байгаа юм бэ. Яасан цадаж ханадаггүй шунал вэ. Эх орны газар сэндийчиж, ард түмэн бухимдуулаад. Албан тушаалтнуудыг авлигалддаг байсан бол одоо ард түмнийг авлигалдах гэж оролдож байна. Тэр лицензүүдийг цуцлаж, улсын тусгай хэрэгцээнд ав” гэж байгаад баахан лиценз цуцлууллаа. Энэ бүхний ард юу болсон гэж бодно. Ерөнхий сайдын энэ “сэлэм”-д аль хэдийнэ, арван жилийн өмнө ухаад дуусгасан арав гаруй лиценз, улс төрийн өрсөлдөгчийнх нь хувийн бизнес өртсөн байдаг. Харин нөгөө талд Монголын мөнгөний эргэлт, санхүүг бүрдүүлж байдаг уул уурхайн хөрөнгө оруулалт “тэг зогсолт” хийв. Монголд хөрөнгө оруулах гэж байсан гадныхан “…Сонгуулийн дараа болъё” гэдэг болсон тухай бизнесмэнүүд ам уралдан ярьж байна. Дотоодын хөрөнгө оруулагч, бизнемэнүүд ч 2020 оны сонгуулийн дүн хараад суучихсан.

Хамгийн сүүлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхнаа “…Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй. Цаашдаа Монголын төрд олигархи, хулгайч нар сонгогдох ёсгүй” гэж загналаа. Үр дүнд нь өнөөх гишүүд нь Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт бойкот хийгээд эхлэв. Хэлэлцүүлэгт орж ирэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “…2020 оны сонгуульд нэр дэвшүүлнэ” гэсэн амлалтыг бичгээр авч байна гэж мэдээллийг зарим хэвлэлд мэдээлж байна.

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар хэврэгшсэн, өмнөх замд нь улаан гэрэл ассаныг өөр нэг байдлаас нь ойлгож болно.

Сайд нар нь тал талд ганцаарчилсан тоглолт хийгээд эхэлсэн. Нэрийг нь дурдаад яах вэ, Ерөнхий сайд өөрөө ч мэдэж байгаа биз. Тэр сайд нар Ерөнхий сайдаасаа байтугай олон түмнээс нуухаа больчихсон байна.

Ийм нөхцөлд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагана гэдэг дайснуудад нь дэндүү амархан гэсэн үг. Сөрөг хүчин АН-ыг ч ашиглах, тэднээс дэмжлэг авах хэрэггүй.

Анхны хуваагдал болох 33:32-ын суурин дээр үлдсэн, түүнээс хойш нэлээд сэлгээ хийгдээд өнөөдөр бараг тэр тоон дээрээ буцаж очоод байгаа МАН-ынхан нэг хөдөлбөл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дор нь унагачихаар байгаа. Араас нь залгуулаад намаа салгаад авчихна. Ядах юмгүй.

Гэхдээ нөгөөдүүл нь яаран ингэж хөдлөхгүй байна. “…Намаа бужигнуулж, ирэх сонгуульд сөнөөгөөд яахав, дараагийн сонгуульд нэр дэвших эрх олдвол болчихно” гэх хувийн ашиг нь ингэж гацаагаад байгаа бололтой юм.

Гэвч МАН-ынхныг хөндлөнгөөс харж байхад 2020 онд дахиж нэр дэвшээд, дахиад сонгогдоно гэх найдвар бараг үгүй юм.

Учир нь тодорхой. Олон улсын мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авдаг байгууллага болох ФАТФ-аас удахгүй Монгол Улс маш том цохилт авч мэдэхээр болсон.

Монголбанк, нэр бүхий арилжааны банкуудын үйл ажиллагаа, шүүх, хуулийн байгууллагуудын мөнгө угаахтай “тэмцэж” байгаа байдал зэргээс шалтгаалаад Монгол Улсын саарал жагсаалтад оруулах нь бараг тодорхой болчихсон байна.

Эндээс мултрах боломж бараг байхгүй. Сар гаруйн дараа бид ийм мэдээ хүлээж авах болоод байгаа юм.

Саарал жагсаалтад орсон нөхцөлд Монгол Улс аливаа санхүүгийн “түргэн тусламж”-д хамрагдах боломжгүй. Гадаадын хөрөнгө оруулалт гуйгаад ч орж ирэхгүй. Монгол Улсын иргэд хил даваад л хяналттай явдаг болно. Ингээд ирэхээр улс орон юу болох нь төсөөлөгдөж таарна. Энэ бол саарал жагсаалтын гай юм.

Бүтэн хоёр жил ажиллачихаад  ФАТФ-ын саарал жагсаалтаас улс орноо мулталж чадаагүй Ерөнхий сайдад түшээд итгэл үзүүлсээр байх уу. Бас ийм даргаар удирдуулдаг намд сонгогчид хэдхэн сарын дараа дахиад саналаа өгөх үү.

Өнөөдөр болоод ирэх өдөр, саруудад харагдаж байгаа төсөөлөл энэ байна.

Юутай ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт улаан гэрэл асчихлаа. Ийм өнгөтэй гэрэл дээр нам зогсдог. Зөрчөөд хөдөлгөөнд оролцвол осолд ордог билээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.5  ПҮРЭВ  №176  (6143)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
1
angry an post
4
607655
14 эможи

Зочин
2019-09-11 15:45
ФАТФ сааралд МОНГОЛ ороогүй шүү АРД ТҮМЭЭН
Зочин
2019-09-11 15:43
Батсайхан гэгч хутган үймүүлэгч тархи угаагч дурак болиоч чи, төр улсаа боддог хүн ингэж яриж бичдэгүй юм.МОНГОЛ УЛС эвтэй нэг цөм байж хүчирхэгжинэ.Чам шиг далдак улс оронд гай болно.
зочин
2019-09-09 16:50
Хүрэлсүхийг дэмжинэ.Монголын ард түмэн битгий худлаа хүний тархи угааж бай.
Мөөгий
2019-09-09 12:29
Ёстой үгүй шүү хэрэв ийм ноцтой байдалд байгаа бол энэ яах аргагүй Монгол улсын эсрэг явуулж байгаа олигархуудын хийж байгаа дарамт Хүрэлсүх ЕС г унагах бохир арга яаж энэ эрх мэдэлтнүүдээс салах вэ?... шудрага ёс тогтоох гэсэн хүн хэзээ ч буруудахгүй.
Зочин
2019-09-08 01:22
Ёстой шаана биз
zochin
2019-09-07 20:49
Hurelsuhiig demjine
Монгол
2019-09-07 15:56
Битгий хуц аа!
Зочин
2019-09-07 08:27
Энэ батсайхан новш өөрөө уул уурхайгаас хамааралтай новш байна одоо хүрэлсүх шатахууны үйлдвэрээ ашиглалтанд оруулчивол ногоон гэрлээр гарандаа харин ч
zochin
2019-09-07 03:49
bgaa buhenteigee ewlersen uurchlult shinechleliig uguisgesen post bna daa
zochin
2019-09-06 22:40
xvrel svh mash sain ajillaj bgaa odoo
ЗОЧИН
2019-09-06 21:24
Муу хэлээд байгаа хүмүүс нь шударга ёсыг Дэмжих дургүй газар уул уурхайтай холбоо той ард түмний үнэлэмжээс арай өөр Захиалгат маягаар бичдэг хүн байна Монголчууд бид хүнийхээ сайн мууг таньдаг ард түмэн Хүрэлсүх зоригтой хэлэх үгээ хэлж чаддаг хариуцлага сахилга батыг бий болгож байж амжилт гаргана
USSURI
2019-09-06 21:20
яадгийм алдсан ч оносон ч шийдэмгий байна.30жил төр барисан мануухайнууд юу үлдээв төрөөс хулгайг хэрхэн төгс хийх вэ гэдэг дээр бараг докторын зэрэг хамгаалахаар болоод байна
Ме
2019-09-06 18:05
Манайхан өөрдөө поп үгэнд дуртай, масс ихэнх нь үнэн мэдээлэл хомс бна, яая гэхэв, сонгосон хүмүүсдээ хулхидуулаад , хулгайлуулаад хоосон үгээр нь хоол хийж алгаа хорстол ташаад л амьдраад бхаас
Зочин
2019-09-06 16:50
Амны бэлэггүй бурдаг новш вэ ?Харин ч их ажил хийж байгаа шүү.Ард түмэн одоо буруу зөвийг ялгаад дүнгээ тавьдаг болчихсон.
enhee
2019-09-06 16:28
batsaihan buruu egneend zogsoj bgaa hun bndaa
nasaa
2019-09-06 16:25
busad buh erunhii saiduudaas hamgiin sain ajillaj bgaa hun ldee
bold
2019-09-06 16:22
sain ajillaj bgaa huniig harlululah geed uzej bnuu demii bhoo
Ммм
2019-09-06 14:50
Өөр муу хэлчихээр юм олдохгүй бнауу
Ммм
2019-09-06 14:50
Өөр муу хэлчихээр юм олдохгүй бнауу
Bi
2019-09-06 00:34
Harin ch sain ajillaj bgaa sh dee. Mundag said
Зочин
2019-09-05 20:51
Сэрүүн зүүдэлж бна уу тэгээсэй гэж хүсээд бна уу энэ батсайхан гэж новш чинь монголчууд хийморь лундаа өндбр хүмүүс чиний хэлж байгаа шиг болохгүй байхаа
zochin
2019-09-05 19:33
ug n unenii l ortoi...yaamaar ch yum be..yer n ta nar yaah gej ed nariig songosiim.uursdud uu l gomd uur yu gehew
mmm
2019-09-05 18:53
zgr hov bazaad bgaa yum uu? BATSAIHAN XAXAXAXAXAXA
mmm
2019-09-05 18:53
zgr hov bazaad bgaa yum uu? BATSAIHAN XAXAXAXAXAXA
Tovoo
2019-09-05 17:05
Vgvi shvv
keyboard_arrow_up