7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрт холбогдох хоёр шүүгчийн нэгд САХИЛГЫН ХЭРЭГ нээсэн

админ
2019 оны 8 сарын 29

Arslan.mn

Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар ашиг сонирхлыг зөрчил үүссэн байж болзошгүй гэх үндэслэлээр ЗГХЭГ-аас Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан билээ.  Уг гомдлын хариу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр хүргэгдсэн байна. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “М.Батсуурь шүүгчийн тухайд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны тогтоол гарч, сахилгын хэрэг үүсгэхээр болсон байна.

М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банкны Хууль эрх зүйн газрын захирлаар, эцэг Мишиг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон Юнайтэд энержи ХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд үүнийгээ АТГ-т өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй болох нь нотлогдсон гэж үзэж байгаа юм байна.  

М.Батсуурь нь Эрдэнэттэй холбоотой хэргүүдийг албаар түүж авч, 49 хувийг худалдан авсан талд шийдсэн гэж хардаж байна. 

Гомдол гаргах болсон шалтгаан нь Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалт хийгдсэн хэргийн шүүх хуралд ЗГ-ын холбогдох агентлагууд гомдол гаргаж байсан боловч төлөөлөлөөр нь оролцуулахгүй гэжээ.

Харин Х.Идэр шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан байна. Идэрийн аав УИХ-ын гишүүн асан Хувьтөгөлдөр гэдэг хүн Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан этгээдүүдээс цалин авч ажиллаж байсан нь тогтоогдсон.

Цаашид бид Шүүхийн ёс зүйн хорооноос ирүүлсэн бичгийг үндэслэн АТГ болон шүүгчийг томилдог субьектэд хандах нь зүйтэй юм гэж үзэж байгаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607420
1 эможи

Иргэн
2019-08-31 20:29
Сахилгын бишээ эрүүгийн хэрэг нээ их юм гарна даа энэ 2.с
Зочин
2019-08-29 23:37
keyboard_arrow_up