COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Нисэхийн аюулгүйн тойргийн зүүн урд барихаар тогтлоо

2019 оны 8 сарын 14

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барихаар тогтож, тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл, эх загвар зураг боловсруулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргахаар болжээ.

Arslan.mn

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн иж бүрэн зураг төслийг боловсруулах, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг судалж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгалаа.

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологийн шийдэл бүхий, Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан байхаар төлөвлөж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
606805
7 эможи

ЦЭДЭН
2019-08-15 08:54
2020-ОНД ашиглалтанд орно гэдэг амжихгүй яаараад чанаргүй барих магдлалтай;мѳн яармагийн замыг ѳшѳѳ ѳргжүүлэх ѳѳр газраар хотын тѳвтэй холбохгүй бол ачаалаа дийлэхгүй нь
ronin
2019-08-15 00:53
9 hult tugaa bariad udurjin shogshood hureh ni de. zamdaa buun tugjree
ayut
2019-08-14 18:53
yagaad mori uralddag gazartaa hui 7 hudagt oir baij boldoggui yim be
keyboard_arrow_up