COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: Компанийн лицензийг цуцалж, Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад ав. Байгаль орчны сайд аа

2019 оны 8 сарын 12

Arslan.mn

Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад чиглэл өглөө. 

Тэрбээр “Монгол төрд байгаа зарим нэг олигархууд уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурван тэс сумын иргэд уйлаад ярьж байгааг та бүхэн харсан байх. Тэд төрөөс юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдэх гэсэн. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. Үүнийг анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж ойлгож байгаа. 

Үүнтэй нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг нөхөрт би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ. Хувьдаа ашиг олно гэж УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй байх гэж би бодож байна. 

Албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролддог болсон байна энэ олигархууд. Уул уурхайг зогсоохын төлөө тэмцэхэд 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж Гурван тэс сумыг иргэн ярьж байна. 

"Сауд гоби"-гийн зөвшөөрөл хуурамчаар олгогдсон байна. Энийг хэрэг үүсгэж шалга. 370 мянган тонн нүүрсний хулгайн хэрэг яасан бэ. Жилийн өмнө үүрэг өгсөн. Шалгаж байна л гээд байгаа. Үр дүн нь хаана байна вэ. 

Шударга ёсыг тогтоож, энэ ашигт малтмалын лицензийг цуцлах ёстой. Тост, Тосон бумбын ордыг улсын хамгаалалтад авах ёстой. Байгаль орчны сайд аа. Та өнөөдөр шийдвэр гаргаад Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж байгаа компанийн лицензийг цуцал.   Нөхөн сэргээлтийг нь хийлгэ.Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606692
4 эможи

зочин
2019-08-13 07:40
МУЗГ-ын шийдвэрийг уландаа гишгэлгэлсэн Саут Гоби Сэндс болон Чойжилсүрэн гишүүн дийлдэхгүй бнашү. Яанадаа
Dem
2019-08-13 04:23
Zuv Shiidver gargalaa yasan hanj tsaddagui humuus be
hh
2019-08-12 17:07
ahiad olon uurhai bgashuu tednariigaa sain bodooroi ene temtseleer duusgawal ugaasa songuulii shou gj oilgi
ичиж амьдраач
2019-08-12 15:06
Ерөнхий сайд зөв шийд гаргалаа. УИХ ын гишүүн чойжилсүрэн болиоч. ИЧИЖ амьдраач. ГОВЬ нутагт уурхайн зөвшөөрөл задгай олгодогоо болих ёстой. ГАДНЫ жуулчид монголын ГОВИЙГ л үзэх гэж ирдэг юм шүү.
Зочин
2019-08-12 14:05
УГ НЬ Ч ЧАНГА Л ДАЛАЙДАГ ШҮҮ .
Зочин
2019-08-12 13:45
Bayarlalaa saidaa.
keyboard_arrow_up