COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсэг хуралдлаа

2019 оны 8 сарын 07

Arslan.mn

Гадаад харилцааны яаманд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсгийн хуралдаан болов. Хуралдаанд БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал бөгөөд ЗГХК-ын Хятадын талын Ажлын хэсгийн дарга Ян Вэйчюнь, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал бөгөөд ЗГХК-ын Монголын талын Ажлын хэсгийн дарга Т.Жанабазар нар төлөөлөгчдөө ахлан оролцжээ. Ажлын хэсгийн хуралдаанаар БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн явцыг түргэтгэх, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын уул уурхайн бус бараа бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрчим хүч, дэд бүтэц, тээврийн хамтын ажиллагааг урагшлуулах, манайхаас БНХАУ-д экспортлох махны хоригийг цуцлах асуудлыг шуурхай шийдвэрлэх хэлэлцжээ. Мөн Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, тодорхой ажлуудыг урагшлуулах талаар нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606554
0 эможи

keyboard_arrow_up