COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Ховд голд иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан цагдаагийн ар гэрт 100 сая төгрөг олгохоор боллоо

2019 оны 8 сарын 07

Arslan.mn

Засгийн газраас хоёр иргэнд 100 сая төгрөг олгох шийдвэр гаргасан байгаа талаар шуурхай эх сурвалж мэдээллээ.

Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

Мөн албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зориулж 100 сая төгрөг олгохоор болсон байна. Талийгаач 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606535
8 эможи

Зочин
2019-08-08 09:01
Засгийн газар ашгүй дээ
Зочин
2019-08-07 19:43
сонирхолтой
Бақытхан
2019-08-07 14:12
Зөв зөв.
Х. Алтантунгаа
2019-08-07 12:37
АШГҮЙДЭЭЭ
Х. Алтантунгаа
2019-08-07 12:37
АШГҮЙДЭЭЭ
Зочин
2019-08-07 12:17
мэдээлэл өгсөнд баярлалаа
Zochin
2019-08-07 11:53
Ehneree vheld hvrgej ooriin bolon orooliin ger bvliig onchevvlsen nohort ni yamar shiitgel noogduulsan be
keyboard_arrow_up