7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хүний хөгжил сангийн өрийг БҮРЭН ТӨЛЖ дуусгасныг Сангийн сайд мэдэгдлээ

админ
2019 оны 7 сарын 03

Arslan.mn

Хүний Хөгжил сангийн 1,072 тэрбум төгрөгийн өрийг өнөөдөр бүрэн төлж дуусгасан талаараа Сангийн сайд твиттер хуудастаа жиргээд "Монгол Улсын Баялгийн сан болох Ирээдүйн өв санд түүхэндээ анх удаа мөнгө хуримтлагдаж эхэллээ. Ирээдүйн өв сан 167.3 тэрбум төгрөгтэй боллоо" гэжээ.

Тодотгоход, манай улсад баялгийн сангийн хэв маягтай хоёр сан бий. Нэг нь Тогтворжуулалтын сан нөгөө нь Ирээдүйн өв сан. Засгийн газар энэ жил Ирээдүйн өв санд нэг их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөсний тэн хагас нь Хүний хөгжил сангаас засаг засаг дамжин уламжлагдан ирсэн өрийг барагдуулна гэж байсан.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар тус санд 255.9 тэрбум төгрөг төвлөрсөн гэх мэдээлэл байсан. Тэгвэл өнөөдөр салбарын сайдын өгч байгаа мэдээллээр Хүний хөгжил сангийн өрийг бүрэн төлж дуусгажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605558
0 эможи

keyboard_arrow_up