7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 20, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Улаан сайдын ураг төрлийн “ЗАСАГЛАЛ“

админ
2019 оны 7 сарын 02

Arslan.mn

Хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амын хүнсний хэрэгцээг хангах чиг үүрэгтэй яам толгойлж буй Ч.Улаан сайдыг төрийн суудлаар наймаалцаж чаддаг, хүссэнээ шүүрдэг, хулгайлснаа нуудаг, нууснаа илчилдэггүй, өөрөөр хэлбэл хууль бус үйлдлээ хүлээж улайдаггүй гэдгээрээ зартайг улс төрийн хүрээнийхэн ярьдаг.

МАН-аас урваж МАХН руу гүйгээд шанд нь Сангийн сайдаар мялаалгасан. Бас болоогүй шинэ эхнэрийн дүү О.Даваасүрэнг Гаалийн байгууллагад шургуулж, Тамгын дарга, ГЕГ-ын даргаар томилуулж чадсан сүйхээтэн.

Ч.Улаан сайдын ураг төрөл нөлөө бүхий төрийн албадуудад хэрхэн төвхнөснийг төвөггүй мэдэж болно.

Нэг. Ч.Улаан гишүүний урвалтын шанд нь МАН шинэхэн эхнэр Оросоогийн Цэенбадамын төрсөн дүү О.Лхагвацэдэнг Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилжээ.

Хоёр. Оросоогийн Оюун-Эрдэнэ нь Ч.Улаан сайдын зөвлөхөөр ажилладаг.

Гурав. Оросоогийн Баасансүрэн Төрийн банкны дэд захирлаар ажилладаг.

Дөрөв. Ч.Улаан сайдыг 2016 онд МАХН-аас Сангийн сайд болоход нь ГЕГ-ын даргаар томилогдож байсан Оросоогийн Даваасүрэн нь ямар ч тендер шалгаруулалтгүйгээр мал хөлөөр гаргахаар завдаж байсныг олон нийтийн эсэргүүцлээр зогсоосон. Одоогоор олонд илт болсон баримтууд энэ.
Ямартай ч Улаан сайд улсын ажлыг аль ч Засгийн газрын үед ураг төрлийн ашиг сонирхолтой бат барилдуулж чадсан байдаг.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хамаарал бүхий этгээд, ашиг сонирхлын зөрчил гээчийг тодорхойлоод, ялгаа заагийг нь заагаад өгчисөн юм. Тодруулбал, нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэдэгт эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, эхнэр /нөхөр/-ийн төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой хүмүүсийг хамааруулдаг. Тэгвэл “нийтийн албан тушаалтан” гэдэгт ангилалд Засгийн газрын гишүүн болон УИХ-ын гишүүний албан тушаал аль аль нь багтаж байгаа шүү, Ч.Улаан сайд аа. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
605500
1 эможи

Зочин
2019-07-02 23:45
тэтгэвэрт нь гаргаач ээ
ЗАЙЛАА ЗАЙЛ
2019-07-02 18:17
ЭХНЭР НЬ ДҮҮ НАР НЬ ГЭЖ ЦАЙРЦАН ЛЛАРУУД ВЭ?? МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ БҮҮ ДОРОМЖИЛ
Зочин
2019-07-02 15:26
Энэ хүн арай хэтэрч байна аа. Ийм л чухал хүн юм байх даа. Эсвэл агуу хорчин
keyboard_arrow_up