7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Замын-Үүд, Эрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна

админ
2019 оны 6 сарын 28

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлээр 6.6 тэрбум төгрөг, 59 сая ам.долларын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийгээд байна. Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах ажлыг 50 хувьд, 2019 онд 80 хувьд хүргэх” гэж тусгажээ.

Талууд хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг харилцан уялдаатай хөгжүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хөрөнгө оруулалт явуулах таатай орчин бүрдүүлж, жишиг бүс болгохоор төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605360
0 эможи

keyboard_arrow_up