COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татсан байна

2019 оны 6 сарын 28

Arslan.mn

 

Засгийн газрын хуралдаанаар хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх үүргээ зөрчсөн учир Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Даваагийн Мөнх-Эрдэнийг эгүүлэн татав.

Д.Мөнх-Эрдэнэ нь дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, өөрийн болон ажилтнуудынхаа нэр дээр өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүй нэвтрүүлсэн зөрчил гаргажээ. Улс орны нэр хүндийг энэ мэтээр унагаж байгаа дипломат албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд Д.Цогтбаатарт үүрэг болгов.

Түүнийг 2016 оны нэгдүгээр сард томилсон бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа консул Д.Мөнх-Эрдэнэ автомашины наймааны асуудалд холбогдсон талаар эх сурвалж мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605352
3 эможи

zochin
2019-06-30 20:44
иймэрхүү хулгайч царайны луйварчингуудыг шууд цаазал
keyboard_arrow_up