COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.МӨНХБААТАР: Энэ онд 9000 орчим иргэнд жилийн 8 хувийн хүүтэй “ИПОТЕКИЙН ЗЭЭЛ“ олгох боломж бүрдээд байна

2019 оны 6 сарын 20

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлаар энэ онд хийж хэрэгжүүлж буй ажил, төсөл хөтөлбөрүүд, төрөөс баримтлан ажиллаж буй бодлого чиглэлийн явцын талаар мэдээлэл өгсөн юм. Хэвлэлийн бага хуралд БХБ-ын сайд Х.Баделхан, Дэд сайд Б.Мөнхбаатар, ТНБД Магнайсүрэн болон бусад албаныхан оролцлоо.  

БХБ-ын Дэд сайд Б.Мөнхбаатар:  Анх удаагаа ипотекийн зээлийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүлэв

Arslan.mn

Энэ жил барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,9 их наяд төгрөг буюу түүхэнд байгаагүй гэж хэлж болохуйц их хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Барилгын салбарын хэмжээнд 989 төсөл

хэрэгжихээс Барилга, хот байгуулалтын сайдын багцын хүрээнд 322,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 157 төсөл арга хэмжээ хэрэгжихээр тусгагдсан байна.

Үүнээс гадна Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын /2019.5.22/ хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөл бүрдэх юм.  

Мөн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд арилжааны банкуудын хөрөнгө оруулалтыг зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт татан оруулах хувилбарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол, уг зээлд хамрагдах иргэдийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор батлуулж, анх удаа ипотекийн зээлийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүллээ. Ингэснээр 2019 онд 9000 орчим иргэнд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох боломж бүрдээд байна. Үүний үр дүнд орон сууцны хөнгөлөлттэй зээлд 2019 оны 5 дугаар сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн зээлийг 2309 зээлдэгчид олгосон нь өнгөрсөн оны мөн үеийн зээл олголттой харьцуулахад 1.5 дахин их байна. Энэ нь дээрх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт үр дүнтэй байгаа нь харагдаж байна. 

 Мөн тус хурлаар барилгын салбартай холбоотой дараах тоон үзүүлэлтүүдийг танилцууллаа. 

Тухайлбал: Барилгын салбараас Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь хэмжээ:  

2016 оны байдлаар 949,0 тэрбум төгрөг

2018 оны байдлаар 1 их наяд 45.2 тэрбум төгрөг болж 10.1 хувиар өссөн

Улсын хэмжээнд хийгдсэн барилга угсралт, их засварын хэмжээ:

2016 оны байдлаар 3 их наяд 356.3 тэрбум төгрөг

2018 оны байдлаар 4 их наяд 9.8 тэрбум төгрөг болж 19.4 хувиар нэмэгджээ.

Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээ:

2017 оны байдлаар 118 тэрбум төгрөг

2018 оны байдлаар 134.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод төвлөрүүлж 12 хувиар нэмэгдсэн байна.

Барилгын салбарт ажиллагсдын дундаж цалин:

2016 оны байдлаар 778 мянган төгрөг

2017 оны байдлаар 842 мянган төгрөг

2018 оны байдлаар 931 мянган төгрөг

2019 оны 1-р улирлын байдлаар 1 сая 123 мянган төгрөг болж өсжээ.

БАРИЛГЫН МАТЕРИАЛАА ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛЖЭЭ

Барилгын материалын үйлдвэрлэлд сүүлийн 5 жилд 350 гаруй жижиг дунд үйлдвэр шинээр ашиглалтад орсноор орон сууцны барилгад өргөнөөр хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон. Сүүлийн 5 жилд  үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн үйлдвэрлэл 6 дахин, бетон зуурмагийн үйлдвэрлэл 4 дахин, тоосгоны үйлдвэрлэл 1,5 дахин, хөнгөн бетоны үйлдвэрлэл 2 дахин, бусад үйлдвэрлэл 1-5 дахин нэмэгдсэн нь барилгын салбарын өрсөлдөх чадвар, хүчин чадал өсөн нэмэгдэж буйг харуулж байна.  Жилдээ 1.8-2 сая тонн цемент импортолдог байсан 2012 онтой харьцуулбал өнгөрсөн 2018 оноос эхлэн цементийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цементийн импортоо зогсоон цаашлаад экспортлох боломж бүрдэж байна. Түүнчлэн Барилгын дулаалгын материалын дотоодын хэрэгцээний 40 хувийг импортоор хангадаг байсан бол одоо 100 хувь дотооддоо хангадаг боллоо. Өнгөрсөн хугацаанд хаалга цонхны бэлдцийн 2-3 үйлдвэр шинээр ашиглалтад орж дотоодын хэрэгцээг 100 хувь бүрэн хангаж эхлээд байна.

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ “НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ ТӨСӨЛ”

Барилга, хот байгуулалтын яам иргэдийг орон сууцжуулахад онцгойлон анхаарч хэд хэдэн бодлогын арга хэмжээ авч байгаагийн нэг нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төсөл юм. БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах уг төслийн солилцох захидал зурагдсанаар энэ онд барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Энэ бол иргэдийн ихээхэн хүлээлт үүсгэж буй агаарын бохирдлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулах нийгмийн бодлогын арга хэмжээ болон хэрэгжих төсөл юм.

УЛААНБААТАР ХОТЫН ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Барилга, хот байгуулалтын яам БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байгаа бөгөөд энэ онд лагийг үнэргүйжүүлж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газраас 50 гаруй жилийн өмнө баригдсан төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажилд онцгойлон анхаарч ажилласны дүнд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж 2019.2.28-ны өдөр төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Төслийн гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн  инженеринг групп консорциум ажиллаж байгаа бөгөөд үндсэн барилга, байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөсөн. Шинэ Цэвэрлэх байгууламж нь биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 24.7 га талбай буюу 61 хувьд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг барьж байгуулна. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх юм. ТЭЗҮ-д тусгагдсанаар хоногт 250,000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд 3 үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангахаар тооцжээ.

ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРОХ ХҮРТЭЛ ХУРИМТЛАГДСАН ЛАГИЙГ ҮНЭРГҮЙЖҮҮЛЭХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА

Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийтийн аж ахуйн салбарын бодлогын хүрээнд аймаг, нийслэлд тулгамдаад байсан цэвэрлэх байгууламжийн асуудлуудыг дэс дараатайгаар шийдвэрлэн ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” арга хэмжээг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсний үр дүнд хоногт 2500 м3 лаг усгүйжүүлэх байгууламжийг шинээр барьж энэ оны 07-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн хуримтлагдсан хур лагийг халдваргүйжүүлэх, дүүрсэн лагийн картуудыг үнэргүйжүүлэх, суллах, лагийг бордоо болгох ажлыг хэрэгжүүлж байна.

  • Лагийн үнэрийг дарж бактери ашиглан бордоо үйлдвэрлэх ажлыг “ЭКО ТАЙХИ” ХХК гүйцэтгэж, Өдөр тутам гарч буй 1200 м3 (153 өдрийн турш гарсан 183600 м3) хүртэл хэмжээтэй түүхий лагийн үнэрийг дарах, цаашид бордоо болгох, Хур лагийн 10 га талбайн 241164 м3 лагийг бордоо болгох, Картын талбайд байгаа 294483 м3 лагийг бордоо болгож картыг суллах ажлуудыг хийж байна.
  • Лагийн үнэр дарах, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох ажлыг “Ховд тул” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. ОХУ-д үйлдвэрлэсэн биологийн бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтний аргачлалаар 13220 м2 лагийг компостын аргаар хар шороон хөрс гарган авах ажлыг хэрэгжүүлж ажлын явц 90 орчим хувьтай явагдаж байна. Дээрх бордоо болон хар шороон хөрсийг дараах маягаар ашиглах боломжтой. Үүнд:

         -Уул уурхайн нөхөн сэргээлт

         -Хөрсний доройтлыг арилгах

         -Хотын ногоон байгууламжид ашиглах

         -Гэр хорооллын хөрсний бохирдлыг арилгах

         -Нүхэн жорлонг цэвэрлэх, үнэргүйжүүлэх, ариутгах

         -Хар шороон хөрсийг орлуулах

         -Цахилгаан станцуудын үнсэн санг хучих

  • Лаг усгүйжүүлэх байгууламжийг барих ажлыг АЙ ВАЙ И ЗЭТ ГРУПП” ХХК гүйцэтгэж буй бөгөөд энэхүү байгууламж нь хоногт 1000 м3 идэвхит лаг, 1500 м3 түүхий лагийг усгүйжүүлэх хүчин чадалтай. Тус байгууламж ашиглалтад орсноор Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутам гардаг түүхий лагийг ил задгай хатаадаг байсныг зогсоож, усгүйжүүлэн лагийн хэмжээг 5 дахин бууруулах ба үнэрийг багасгана. Ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай явагдаж байна.

 

Эх сурвалж: БХБЯ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605021
0 эможи

keyboard_arrow_up