7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Аюурсайхан: Хар тамхи зөөсөн дипломат ажилтнуудын асуудал нэг, хоёр удаагийнх биш

админ
2019 оны 6 сарын 12

Arslan.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хар тамхитай холбоотой асуудлыг  хаалттай хэлэлцсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан хаалттай мэдээллийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал байсаар ирсэн. Олон нийтийн дунд болон бидэнд ирдэг мэдээллээр тамхины наймаанд оролцох асуудал байдаг. Нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн хэмжээтэй тамхи зөөдөг байсан бол одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болжээ. Нэг удаагийн эргэлт нь гурван сая еврогийн хэмжээтэй байх жишээний. 

Тиймээс төрөөс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ бол Монголын нэр хүндийн асуудал болоод байна. Асуудал эгзэгтэй, ноцтой нөхцөл байдалтай байна. ЗЭнэ бол нэг, хоёр удаагийнх биш байна.

Хуулийн байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нууцлалтай байдаг учраас мэдээллийг хаалттай хийсэн. Мөн зарим хүмүүстэй холбоотой мэдээллүүд нууцын журмаар ирсэн учраас хуулийн дагуу хаалттай хийсэн. 

Бид хуралдаанаар томилгооны асуудлыг нухацтай ярилцлаа. Томилгоо оновчгүй учраас тэдгээр хүмүүс асуудалд ороод байна. Үүнд хэн хяналт тавьж, хэн хариуцах вэ, яаж таслан зогсоох вэ гэдгийг ярилцлаа. Ингээд зөвхөн ярилцаад зогсохгүй байнгын хорооноос тогтоол батлах нь зүйтэй гэж үзсэн. 

Мөн ГХЯ болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтраад дипломат төлөөлөгчийн газруудад хар тамхитай холбоотой хяналт, шалгалт хийх асуудлыг тусгасан. Ийм агуулгатай тогтоолын төслийг гишүүд дэмжсэн" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
604699
3 эможи

Irgen
2019-06-18 03:07
Bugd ter 69 tetbumtai shuud holbootoi
Хархүү
2019-06-16 10:00
Төрийн албаны болон ГХЯ-ны шалгалтанд унаж тэнцээгүй хүмүүсийг ажилд авч дипломат зэрэг дэв өгч гадаадад томилдогоо болиочээ.Туслах нэртэй хөгийн гаруудаа бас томилогдогоо зогсоо.Хар хөлөө дипломат албанд шургуулж гадаадад шууд завсарлаггүй томилдогууд нь хар тамхины наймааны цаад эзэд нь шүү
Althing
2019-06-15 23:40
Xamtragch nariig n ilruulechee. Tomchuul l bga sh de
Иргэн
2019-06-12 23:03
Энд 60-н тэрбум гэх зохиолыг холбох хэрэггүйлдээ?! Ерөөсөө л, манай төрийнхны байгаа байдал үнэн дүр зураг нь энэ?!...
Иргэн
2019-06-12 23:03
Энд 60-н тэрбум гэх зохиолыг холбох хэрэггүйлдээ?! Ерөөсөө л, манай төрийнхны байгаа байдал үнэн дүр зураг нь энэ?!...
Иргэн
2019-06-12 23:02
Энд 60-н тэрбум гэх зохиолыг холбох хэрэггүйлдээ?! Ерөөсөө л, манай төрийнхны байгаа байдал үнэн дүр зураг нь энэ?!...
keyboard_arrow_up