COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг цөөлөв

2019 оны 6 сарын 12

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Тус хороо 36 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол 29 болж байна.

Тус хороог Монгол Улсын Шадар сайд даргалж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дэд даргаар нь ажиллана.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь есөн салбар хороотой.

  • Үндэсний бөхийн салбар хороог Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Хурдан морины салбар хороог Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Үндэсний сурын салбар хороог Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд
  • Шагайн харвааны салбар хороог Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Урлаг, соёлын арга хэмжээний салбар хороог БСШУС-ын дэд сайд
  • Төрийн ёслол, үйлчилгээний салбар хороог Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороог ЗГХМОНХХ-ийн дарга
  • Тохижилт, засвар, үйлчилгээний салбар хороог Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
  • Хэв журмын салбар хороог Цагдаагийн ерөнхий газрын дарга ахалж ажиллана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604695
1 эможи

keyboard_arrow_up