COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Улаан: Салбарт боломж болоод ирээдүй их байгаа ч шийдвэрлэх асуудал олон байна

2019 оны 6 сарын 06

Arslan.mn

ХХААХҮ-н сайд Ч.Улаан 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэлтээр арьс шир боловсруулах Их-Эргэлт ХХК, арьс шир боловсруулах болон цүнх үйлдвэрлэлийн Монгол Шевро ХК болон гутал үйлдвэрлэгч Хос-Аз ХХК-ны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Их Эргэлт ХХК нь адуу, үхрийн ширэн түүхий эдийг гүн боловсруулан Испани, Франц, Вьетнам, Итали, БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгос зэрэг улсуудад экспортлодог ба 120 гаруй ажилчидтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн салбарын томоохон үйлдвэрийн нэг юм. 

     Монгол шевро ХК нь Монголын арьс шир боловсруулах ууган үйлдвэрүүдийн нэг бөгөөд 2014-2018 онуудад тоног төхөөрөмжийнхөө 85 хувийг шинэчлэн жилдээ 1 сая богийн арьс боловсруулах, 150 мянган бодын шир боловсруулах хүчин чадалтай болоод байна. Итали, Испани, Турк зэрэг улсуудад хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортлодог ба 2014 оноос байгаль орчинд ээлтэй эко арьс боловсруулалтын технологийг Итали, Японы мэргэжлийн технологичидтой хамтран нэвтрүүлж эхлээд байна. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ийн Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Японы Ямагүчи Сангёо ХК Монгол шевро ХК хамтран Монгол улсад шилдэг технологи нэвтрүүлэх, арьс ширэн бренд бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр “Рассети” идээлэх технологи нэвтрүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Мөн MARISA брэндийн цүнх, жижиг эдлэл үйлдвэрлэн экспортлоод байна.Хос Аз ХХК нь хөдөлмөр хамгааллын гутал, тусгай зориулалтын гутал, хүүхдийн гутлын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2005 онд байгуулагдсан. Тус компани нь 80 гаруй ажилчидтай бөгөөд 2015 онд Итали, Тайванийн компьютер удирдлагатай, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж Италиын өндөр чанартай гутлын ул, хөвөн даавуун, ус нэвтэрдэггүй, галд тэсвэртэй материал, эко аргаар боловсруулсан арьс болон нэхийгээр дэлхийн гутлын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

   ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үйлдвэрүүдтэй танилцсаны дараа боловсруулах үйлдвэрлэл, гутал, цүнх, жижиг эдлэлийн үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэл эрхлэгчид, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоодын удирдлагуудтай “Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт төрөөс баримтлах бодлого, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга зам”-ын талаар хэлэлцүүлэг уулзалт хийлээ.

Хэлэлцүүлэгт арьс ширний салбарын үйлдвэрүүдийн эргэлтийн хөрөнгийн зээл болон Эмээлтийн ХҮТП-ийн асуудал, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, түүхий эд бэлтгэл, хүний нөөцийн бэлтгэлийн тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.

 

Хэлэлцүүлэгт яригдсан бүх асуудалд анхаарлаа хандуулж ажиллахаа Сайд хэллээ. ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан, Экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн маш чухал нэгэн хэсэг нь арьс ширний буюу малын гаралтай түүхий эдээ боловсруулах салбар. Энэ салбарт боломж болоод ирээдүй их бий ч шийдвэрлэх асуудал олон байна гээд тусад нь үндэсний хөтөлбөр гаргах тухай, ямар бодлогоор цааш явах талаар энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн зарим төлөөлөл болон эрдэмтэдтэй ярилцлаа. Тэрээр аливаа асуудлыг шийдвэрлэх гарц хэзээд байдаг, хамтдаа тэр гарцыг эрэлхийлэх л чухал гэж онцолсон юм

Эх сурвалж: ХХААХҮЯам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604452
0 эможи

keyboard_arrow_up