7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах“ ажлын хэсгийн хоёр дахь уулзалт боллоо

админ
2019 оны 6 сарын 04

Arslan.mn

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь уулзалт өнөөдөр боллоо.

Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд гишүүдээр нь Засгийн газрын яамдын ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл ажиллаж байгаа юм.

Arslan.mn

Өнөөдөр Сангийн яам, БХЯ, ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, УУХҮЯ, БХБЯ, ЭХЯ, ЗТХЯ, Үндэсний статистикийн хорооны боловсруулсан салбар тус бүрийн өнөөгийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудал, салбар дундын уялдаа холбоо, холбогдох санал, дараагийн 25 жилийн хөгжлийн төсөөлөлтэй  танилцаж байна.

Уулзалтын эхэнд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил” сэдвээр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа дэлгэрэнгүй танилцуулга хийв. 1994-2018 оны нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй статистик, тоо баримтыг тэрээр түүвэрлэн авсан байна. Энэ хүрээнд эдийн засаг, нийгмийн үзүүлэлт, хүн ам зүйн ачаалал, Монгол улсын хүн амын суварга, гадаад худалдааны үндсэн үзүүлэлт, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, барилгажилт, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарын өсөлт, бууралт, түүний шалтгаан, нөхцөлийг дэлгэрэнгүй танилцуулав.

Arslan.mnМонгол Улс сүүлийн 27 жил хөгжлийн тодорхой бодлого, нэгдсэн ойлголтгүй явж ирсэн гэхэд болно. Гэхдээ ямар ч бодлогын баримт бичиг байхгүй юу гэвэл өрөөсгөл. Өнгөрсөн хугацаанд том, жижиг нийт 517 төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлогын баримт бичгийг манай улсын хэмжээнд “үйлдвэрлэсэн” байдаг ч хоорондоо уялддаггүй, хэрэгжилт нь хангалтгүй байсан гэдгийг эрдэмтэн, судлаачид хүлээн зөвшөөрдөг. 2019 оны 02 дугаар сарын байдлаар эдгээр баримт бичгүүдээс 218 нь хүчин төгөлдөр байна.

Ажлын хэсгийн боловсруулах Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь тунхагийн чанартай бус, улс орны тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон, бүх салбарын хөгжлийг хангасан, ТЭЗҮ-д суурилсан томоохон төслүүдээ тодорхой болгосон, улстөрийн намууд нэгдмэл байр суурьтай болсон, иргэдийн дэмжлэгийг авсан байх ёстой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд яам, агентлагийнхантай уулзах үеэр онцолж байсан. Тийм ч учраас яамд, агентлаг тус бүрт цаг гаргаж, салбарынх нь хөгжлийн бодлогын төсөөллийг сонсож, тоо, статистик дээр хэлэлцүүлэг өрнүүлж, тал талын ойлголтын зөрүүгээ нэгтгэхийг зорьж байгаа юм. 

Arslan.mn

Энэ хүрээнд үндэсний, салбарын, бүс нутгийн, аймаг орон нутгийн бодлогуудын хоорондын уялдааг хангах, салбарын бодлогуудыг цэгцлэх, давхардал, хийдлийг арилгах, бодлогуудыг нэгтгэн оновчтой бүтцээр уялдуулах, хэрэгжих механизмыг тодорхой болгох, гадаад, дотоод орчны өнөөгийн нөхцөл байдалд системтэй дүн шинжилгээ хийж бодлогодоо тусгах, нийгмийн дундаж давхарга руу чиглэсэн тодорхой, цогц бодлогыг цаг алдалгүй боловсруулах тал дээр ажлын хэсгийнхэн онцгой анхаарч ажиллах юм.

Энэ мэтчилэн бүх талын оролцоог хангах зорилготой хэд хэдэн шатны хэлэлцүүлгийг цаашид улс орны хэмжээнд өрнүүлэх, төлөөллийн зарчмаар нийслэл, хөдөө орон нутгийн иргэдийн саналыг тусгахаар ажлын хэсгийнхэн төлөвлөж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604344
0 эможи

keyboard_arrow_up