7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 18, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Замын-Үүдэд баригдсан барилга, байгууламжуудыг ашиглаж эхэлнэ

админ
2019 оны 5 сарын 29

Arslan.mn

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсэд ус, дулаан, цахилгаан хангамж болон ариутгах татуурга, авто зам, холбоо дохиоллын ажил хийж  2016-2018 онд Улсын комисст хүлээлгэн өгчээ. Эдгээрийн ашиглалт, үйл ажиллагааг долоодугаар сарын нэгний дотор эхлүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

Төслийн хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн хэрэглэгчдийг ундны усаар хангах ус цэвэршүүлэх үйлдвэр, бохир ус цэвэрлэх байгууламж,, эрчим хүчний дэд станц, 13,5 км авто зам, гэрэлтүүлэг, явган зам зэргийг барьжээ. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” 58.8 сая ам.долларын өртөгтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газар 8.8 сая ам.долларыг нь гаргасан байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Дорноговь аймгийн Замын-Үүд сум, “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажилласныхаа дараа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгийг нь шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604121
0 эможи

keyboard_arrow_up