7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 18, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ:“Найрамдал” төвийн эзэмшлийн газраас 100 гаруй ААН-д олгосон байна

админ
2019 оны 5 сарын 29

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Найрамдал зуслантай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Өнгөрсөн 27 жилийн хугацаанд төлөвлөлтгүй газар олгосон нь нийслэлийн агаарын бохирдол, автозамын түгжрэлтэй холбоотой. Тиймээс одооноос газар олгох, хот төлөвлөх асуудлыг урт хугацаанд харж шийдвэрлэх шаардлагатай байна.

2012 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талд байрлах 0.7 га газар, 2012 он Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 0.24 га газар, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн дэргэд 1.8 га, МУИС-ийн ур талын оюутны талбайг Улаанбаатар хотын банкинд тус бүр 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Мөн Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбайн урд талын хэсэг, Цэдэнбалын нэрэмжит талбайг ч хувийн хэвшилд олгосон асуудал бий. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар газар олголтын асуудлыг судлах, цэгцлэх төлөвлөгөө боловсруулах ажлын баг гаргана.

Түүнчлэн 100 гаруй аж ахуйн нэгжид Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн эзэмшлийн газраас олгосон асуудал бий. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар тус төвийг улсын төсөвт байгууллага болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн. Бизнес эрхлэхийн тул нийслэлийн төв талбай, хүүхдийн зуслангийн газрыг авч болохгүй. Цаашдаа зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжуудыг буулгахаас өөр аргагүй болж байна. Ирэх долоо хоногийн даваа гарагт Засгийн газрын гишүүд НЗДТГ-ын ажилтай танилцаж, газар олголтын асуудлыг хэлэлцэнэ.” хэмээв.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604112
3 эможи

Зочин
2019-05-30 07:44
Энэ нөхөр монголчуудтайгаа дайн зарлаж байхаар риотентотой дайн зарлаасай
Зочин
2019-05-30 07:43
Ннэ нөхөр монголёуу
keyboard_arrow_up