COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Ховд гол дээр баригдах 100 мВт-ын хүчин чадалтай “УЦС“

2019 оны 5 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр  “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын төсөл, байршилтай газар дээр нь очиж танилцлаа.

Жилдээ 300-325 сая кВт  эрчим  хүч  үйлдвэрлэх, 100 мВт-ын хүчин чадалтай тус станцыг Ховд аймгийн төвөөс 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км  зайд орших Шижигтийн хавцал хэмээх газарт Ховд голыг түшиглэн бүтээн байгуулах юм. УЦС-ын далан уснаас дээш 60 метр, доош 20 метр, гурван метрийн өргөнтэй бөгөөд 54 км2 усан сан бий болох юм байна.

Arslan.mn

Тус станцыг  288,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барих бөгөөд  БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад оруулах асуудлыг шийдвэрлэжээ. Одоогоор ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажил хийж байна. Үүний дараагаар Монгол Улсын хуулиар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх юм. 
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьсанаар Ховд аймаг төдийгүй баруун бүс нутгийн иргэдийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ. 

Arslan.mn

УЦС-ын барилгын ажилд 800-1000 иргэн түр ажлын байраар хангагдах ба ашиглалтад орсноор 60-80 иргэн байнгын ажлын байртай болох юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603515
1 эможи

keyboard_arrow_up