COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулна

2019 оны 4 сарын 10

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулах тогтоол баталжээ.

"Хэнтий аймгийн Дадал сум буюу Их эзэн Чингис хааны мэндэдсэн нутагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хөшөө, дурсгалын цогцолбор байгуулж буй юм. Уг цогцолборыг түшиглэн Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулах бөгөөд энэ нь эх түүхээ олон улсад сурталчилан таниулах, аялал жуучлалыг хөгжүүлэх томоохон боломжтой юм.

Үндэсний хэмжээний томоохон музей, театр байгуулах талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байдаг. Энэхүү мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, урлаг, соёлоо хөгжүүлэх үүднээс дээрх захирамжийг гаргаж буй юм. Ажлын баг теарт барих газар, зураг төсөл, хөрөнгө оруулалтын хэмжээг судлан, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулна" гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.

Мөн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Үндэсний урлагийн их театр байгуулах,  Байгалийн түүхийн музейг шинээр байгуулах ажлын баг байгуулах захирамж гаргажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602122
0 эможи

keyboard_arrow_up