COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баделхан: 1,512 айл түрээсийн орон сууцаа хувьчилж авах боломжтой болж байна

2019 оны 4 сарын 10

 

Arslan.mn

Засгийн газар өнөөдөр хуралдаж байгаа бөгөөд хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл өглөө.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан:

Засгийн газрын хуралдаанаар төрийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам баталлаа. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу тус асуудал судалсны үндсэн дээр хэд хэдэн шийдвэрийг гаргаад байна. Үүнд:

  • Ипотекийн зээлийн эх үүсвэрийн 4 хувийг нэг хувь болгон бууруулах тал дээр ажиллаж байна. Ингэснээр зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгдэх боломжтой ч Монголбанк үүнийг хэрэгжүүлэхгүй байгааг өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанд танилцуулсан.
  • Энэ онд Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Монголбанк хариуцаж байгаа бол ирэх жил Засгийн газар өөрөө хариуцаад явна.
  • Байрны төлбөрийн 30 хувийг төлсөн тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно.
  • Төлбөрийн чадвартай бол таван жилийн хугацаанд байгууллагатай тохирсны үндсэн дээр сар бүр төлбөр төлвөл тухайн байрыг худалдаж авах боломжтой болно.
  • ТОСК-ийн зээлд хамрагдсан иргэд ч мөн энэхүү хувьчлалд оролцож болно. Түрээсийн байраа өмчлөх хүсэлтэй иргэд хүсэлтээ ТОСК-т хүргүүлж, гэрээ байгуулна.
  • 30 хувийг гурав эсвэл таван жилийн дотор төлж барагдуулах зэргээр байр олгож буй байгууллагатай харилцан зөвшилцөсний үндсэн дээр шийдвэрлэж байна.
  • 1,512 айлын түрээсийн орон сууц байна. Өөрөөр хэлбэл, эдгээр 1,512 айл түрээсийн орон сууцаа хувьчилж авах боломжтой болж байна.
  • Цаашид түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Тодруулбал, Дэнжийн 1000-д БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1,008 айлын байр баригдаж байна. Болвол бид ирэх сонгуулиас өмнө тус байрыг ашиглалтад оруулна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602114
0 эможи

Bayaraa
2019-04-11 06:45
Butsaltgui tuslamjaar barij bgan bol terige igedde ydaj huugui zeeleer ogchildoo buhl zuilees ashig haij bh ymaa
keyboard_arrow_up