COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг хэлэлцэнэ

2019 оны 4 сарын 10

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 10-ны өдөр болохоор товлогдоод байна. Маргааш өглөө 08:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхлэх тус хуралдаанаар 2019 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдааны тов, байршлыг тогтоох, Соёлын биет өв эргүүлэн авчрах, Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлах, Төмөр замын талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.

Мөн Монгол Улсад барихаар төлөвлөж байгаа усны барилга байгууламжийн төслийн явц, цаашид авах арга хэмжээ, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийн хэрэгжилт зэрэг асуудлаар салбар хариуцсан сайдуудын мэдээллийг сонсоно.

Та бүхэнд тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хүргэж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602084
0 эможи

keyboard_arrow_up