COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ё.Баатарбилэг: ЗУРГААН настнуудыг ямар нэгэн уралдаан шалгалтгүйгээр сургуульд элсүүлэх тушаал гаргасан

2019 оны 4 сарын 09

Arslan.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон их, дээд, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөл “Багш нарын VII их хурал”-ын талаар мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Сайд Ё.Баатарбилэг:

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Багш нарын VII их хурлыг зохион байгуулах шийдвэр гарч, яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байна.

VII их хурал дөрөвдүгээр сарын 11, 12-нд зохион байгуулагдана. Үе үеийн боловсролын байгууллага, багш нарын их хурлууд дээр хэлэлцэгдэж байсан асуудлууд нь нийгэм, хөгжлийг тольдон харах боломж олгож байсныг харж болохоор байна. Энэ удаагийн хуралд бүх сум, аймгийн төв, нийслэлээс 800 гаруй төлөөлөгч оролцоно.  Энэ удаагийн хурлаар их, дээд сургуулиудын багш нарын мэдлэг чадварын асуудал нэлээд яригдана.

Хурлын төлөөлөгчдийн 70 хувь нь багш нар бол 30 нь удирдлагууд байгаа. Хурлын эхний өдөр нэгдсэн салбар хуралдаан болно. Хурлын үеэр аль болох олон багшаас санал санаачлага авахын тулд Багшийн хөгжлийн төв болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын байранд бичгээр санал авна. 

Мөн ЕБС-д элсэн орж байгаа хүүхдээс шалгалт авахгүй байх тушаал гарсан байна. Тушаалын талаар хэлэхдээ "Өмчийн хэлбэр харгалзахгүй 6 нас хүрсэн хүүхдийг ямар нэгэн уралдаан шалгалтгүйгээр сургуульд элсүүлэх тушаал гаргасан. Сургуулиуд 5,000-50,000 төгрөгийн хураамж авч хүүхдүүүдийг уралдаант шалгаруулалтад оролцуулаад цөөн хэдэн хүүхдийг авдаг. Ер нь бол зургаан настай цэцэрлэгээс дөнгөж гарч байгаа хүүхэд юугаа шалгуулах ёстой юм бэ. Мөн зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй. Энэ бол эцэг эхчүүдээ ч, хүүхдүүдээ ч бодсон шийдвэр гэж бид үзэж байгаа." хэмээлээ

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602064
1 эможи

sdfhs
2019-04-09 21:40
ene turiin nariin geed neg al shig huuhniig yavuulchij bolohgui bainu
зочин
2019-04-09 13:20
Дарханы Цай Хуйн сургууль шалгалт авч элсэлт авч байна шүү
keyboard_arrow_up