COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШИЙДВЭР: Төрийн албан хаагчид казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцохоор болжээ

2019 оны 4 сарын 03

Arslan.mn

Засгийн Газар ээлжит хуралдаанаа хийж байна. Өнөөдрийн хуралдаанаар 23 асуудал хэлэлцэхээс хоёр дахь асуудлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд хэлэлцүүлж шийдүүлжээ. Тодруулбал, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг хэлэлцэж шийдвэр гаргажээ.

Ингэснээр төрд ажиллаж буй албан тушаалтан, ажилтан гээд төрийн албан хаагчид мөрийтэй тоглох, казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцохоор болсон байна.

Харин иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал гэдгийг онцлоод Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601817
1 эможи

keyboard_arrow_up