COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Минск, Абу Даби хотод Монгол Улсын ЭСЯ нээхийг Засгийн газар дэмжив

2019 оны 3 сарын 27

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн /2019.03.27/ хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хот, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод  Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. УИХ хэлэлцэн шийдвэр гаргана.
Мөн Автотээврийн тухай, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төсвийн байгууллагуудыг халаалтын нэгдсэн сүлжээнд холбоход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн нэдүгээр сард тус суманд ажиллах үеэрээ санхүүжилтийг нь шийдвэрлэхээр болсон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601567
0 эможи

keyboard_arrow_up