7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Анх удаа байр худалдан авсан, орон сууц барьсан бол нэг удаа 6 сая төгрөгийг буцаан олгоно

админ
2019 оны 3 сарын 26

Arslan.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 "УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газар хоёр хуулийг оруулж батлуулсан. Нэг нь Татварын багц хууль, нөгөө нь Тендэрийн хууль.

2006 оноос хойш эдийн засаг, бизнесийн харилцаа өргөжсөн, төрөлжсөн учраас үүнийгээ дагаад Татварын хуулийг улам нарийн тодорхой болгох шаардлагатай байсан.

Татварын хууль олон нөхөөстэй хуучин зам шиг байсныг шинэчлэх ажлыг хийсэн гэж хэлж болно.

Мөн манай үндэстэн дамнасан корпоррациуд үйл ажиллагаагаа явуулах болсонтой холбогдуулан хуулийг шинэчлэх шаардлагатай байлаа.

Хэд хэдэн зүйлийг тодруулж хэлмээр байна.

  • Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэн, ААН жилд нэг удаа тайлан гаргаж, ашгийнхаа 1 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх боломжийг бий болгосон.
  • Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн орлогтой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн 1 хувийн татвар төлнө.
  • 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа тайлаглаж, 10 хувийн татвар төлж, 90 хувийг нь буцааж авна.
  • Буруу илгээсэн татварын тайланг гурван хоногийн дотор залруулах боломжтой болсон.
  • Татварын алба үндэслэлгүйгээр илүү мөнгө авсан бол аж ахуй нэгжрүү шилжүүлдэг болсон.
  • Өрөө төлөх хугацаа 2 жил хүртэл болгон нэмэгдүүлсэн нь аж ахуй нэгжүүдэд илүү боломжийг бий болгож байна. 
  • Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц худалдан авсан бол, мөн орон сууц барьсан бол нэг удаа 6 сая төгрөгийг буцаан олгоно. 
  • Аж ахуй нэгжүүд ороод харах боломжтой аппликейшинийг бий болгоно. " гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601477
5 эможи

keyboard_arrow_up