COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн хэргийн талаар мэдээлэл өгчээ

2019 оны 3 сарын 22

Arslan.mn

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, С.Зориг агсны хэргийн материалтай холбоотой асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцлээ. Тухайн үед хэрэг шалгах явцад яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэсэн мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдэж байсан юм. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн нууцын зэрэглэлтэй бичлэгийг Засгийн газрын гишүүдэд танилцуулах байжээ. Гэвч прокурор энэхүү бичлэгийг Засгийн газрын гишүүдэд үзүүлэхийг зөвшөөрөгүй гэсэн мэдээллийг өглөө. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодруулахад “С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар л мэдээлэл солилцлоо. Ц.Нямдорж сайд болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар хуралдаанд мэдээлэл өгсөн. Ялангуяа яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс зөвшөөрөөгүй. Ер нь бол энэ бичлэгийг гишүүдэд болон олон нийтэд ил болгох ёстой. Энэ бичлэгийг ил болгох, үзэх ёстой гэж шийдвэр гаргасан" гэлээ.

Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн гэх нууц бичлэгийг Засгийн газар болон иргэдэд ил үзүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601387
4 эможи

хуулийн байгууллагуудаа өөрчлөе
2019-03-23 08:32
ЯАРАЛТАЙ арга хэмжээ авч хуулийн байгууллагуудаа өөрчлөөч.
Mjl
2019-03-22 17:41
Yugii ni nuurslaad bgan ..boloo..Enh amgalang uurii ni eruuden shuuvel taarna..Elbegtei niilj ih l nugel hiisendee...il boloh ni todorhoi bolj bna
Зочин
2019-03-22 16:28
Баримттай бичлэг байвал ард иргэд хилэс байжээ гэж үнэмшинэ,тэрнээс хэн нэгэн сайд цагаатгадаг юум уу,энэ монголд шүүх бүрэн дампуурсаны илрэлүү?юу болоод байна бид ойлгохоо байлаа ,арай дэндүү замбраагүй байна
keyboard_arrow_up