COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд эзгүй учир Засгийн газар хуралдахгүй

2019 оны 3 сарын 13

Ерөнхий сайд эзгүй учир Засгийн газар хуралдахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гаригт хуралддаг уламжлалтай. Гэхдээ энэ удаагийн ээлжит хуралдаан болохгүй. Учир нь Ерөнхий сайд хоёр хоногийн өмнө Судан улсыг зорьсон. Тиймээс энэ удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдахгүй гэсэн үг юм.

НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Энэхүү цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсыг зорьсон.

Сонирхуулахад,  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2013 онд Өмнөд Суданд айлчилж, энхийг сахиулах ажиллагааны явцтай танилцаж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601071
2 эможи

keyboard_arrow_up