COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: 2019 онд 120 сумыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбоно

админ
2019 оны 2 сарын 21

Arslan.mnУлсын бүртгэлийн ерөнхий газраас Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох төслийг өнгөрсөн оны 2 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.  

Arslan.mn

Төслийн хүрээнд 2018 онд 21 аймгийн 69 сум, нийслэлийн 152 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбоод байна. Ингэснээр иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг авах гэж заавал аймгийн төв, нийслэлийг зорих шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл сум, хорооноосоо өөрт хэрэгтэй үйлчилгээгээ шууд авах боломж бүрдэж байна.

Бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбогдсоноор тухайн сум, хорооны иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг өөрийн оршин сууж байгаа сум, хорооноос шууд авах боломж, нөхцөл бүрджээ.

Энэ нь улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулахаас гадна иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх ач холбогдолтой.

Arslan.mn

УБЕГ-ын дарга Б.Баасандорж

Сум хороодыг бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох нь ямар ямар давуу талуудыг бий болгож байгаа талаар удирдлагууд нь маш тодорхой мэдээллийг ирүүлсэн. Мөн хэд хэдэн аймгаас бүртгэлийн байгууллагатай холбогдож "Төсвийн асуудлаа шийдчихлээ. Та бүхэн холбож өгөөч ээ" гэдэг саналыг тавьсан. Энэ орон нутгийн удирдлагууд иргэддээ хэрэгтэй үйлчилгээг олж харсан ахиц дэвшилтэй тал гэж харж байгаа.

Arslan.mn

Нэгдсэн сүлжээнд холбогдохын өмнө тухайн сум, хороодын иргэд улсын бүртгэлийн зарим үйлчилгээг авахын тулд аймгийн төв, дүүрэг ороход дунджаар 2-290 км зам туулж, унаа, хоол, байр, бусад зардалд 1,000-250,000 орчим төгрөг зарцуулдаг байсан гэх дүнг УБЕГ-аас гаргажээ.

Сумдыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох нь зөвхөн иргэдэд төдийгүй тухайн сум, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, түүний дотор шүүх, хууль сахиулах байгууллага, түүнчлэн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой үр дүн, ахиц авчирна гэдгийг мөн хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байв.

2019 онд төслийн хүрээнд нэмэлтээр 120 сумыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөж байгаа бөгөөд цаашид шилэн кабельд холбогдсон бүх сумыг үе шаттайгаар бүрэн холбох зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг: MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600440
0 эможи

keyboard_arrow_up