COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баделхан: Цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг шатааж эрчим хүч гаргаж авна

2019 оны 2 сарын 20

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Барилга, Хот Байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. 

Х.БАДЕЛХАН мэдээлэл зурган илэрцүүд

Барилга, Хот Байгуулалтын сайд Х.Баделхан

Шинэ цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг шатааж эрчим хүч гаргаж авна. Уг эрчим хүчээрээ цэвэрлэх байгууламжийн нийт хэрэгцээний 50 хувийг хангах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан.

Гэрээнд хэд хэдэн давуу талыг тусгасан. Нэгдүгээрт нийт ажлын 50 хувийг манай дотоодын компаниар хийлгэнэ. Ажиллах хүч мөн тал талаас 50 хувиар гарна. Мөн Монгол үйлдвэрлэх боломжтой тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн нийлүүлнэ. Энэ нь нийт шаардагдах тонг төхөөрөмжийн 35 хүртэл хувь байж болно.

Барилгын ажил гурван жилийн хугацаанд дуусна. Ашиглалтад орсны дараа эхний жилд зүгшрүүлнэ, дараагийн зургаан сард манай талын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн хүлээлгэж өгнө.

Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад ортол үнэр дарах ажлыг хийнэ. Картан дахь шинэ лагийн үнэрийг дарахын тулд лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байна. Энэ төхөөрөмж наадмын өмнө ашиглалтад орно.

Мөн олон жил хуримтлагдсан хуучин лагаас үнэр гарч байгаа. Хуучин лагийн үнэрийг саармагжуулахаар сонгон шалгаруулалт зарлаж Монгол, Япон хоёр компани шалгарсан. Одоогоор тэр хоёр компани лагийг боловсруулж, хар шороо болон бордоо хийж байна.  2019 ондоо багтаад лагийн өмхий үнэрийг бүрэн дарна.

Улсын хэмжээнд 40-50 мянган орон сууц баригдаж байгаа. Мөн Улаанбаатар хотод 5,220 орон сууц бэлэн байна. Нөгөө талаас Улаанбаатарт орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлөөд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 46,000 иргэнээс санал ирсэн.

Уг саналыг үндэслээд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх журам баталсан. Журмын хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Ингээд энэ онд нийтдээ 630 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарах боломжтой болсон"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600399
0 эможи

keyboard_arrow_up