COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг энэ хавар эхлүүлж, гурван жилийн хугацаанд барьж дуусгана

2019 оны 2 сарын 01

Arslan.mn

“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн ажлыг гүйцэтгэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар: 

"Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл бүтээн байгуулалтын ажлуудын нэг нь шинээр барих цэвэрлэх байгууламжийн төсөл юм.

Одоогоор Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж хоногт 160,000 метр/куб бохир ус хүлээн авч байгаа бол шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250,000 метр/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай, лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган цэвэрлэх байгууламжийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэл, дэвшилтэт шинэ технологитой.

Цэвэрлэх байгууламжийн ажлыг энэ хавар эхлүүлж, 36 сарын хугацаанд, батлагдсан ТЭЗҮ-д тусгасан технологийн дагуу барина. Төслийн нийт өртөг 267 сая ам.доллар юм.

Төслийн ажлыг гүйцэтгэхээр "Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум" шалгарч, өнөөдөр ийнхүү гарын үсэг зурж байна. Төслийн ажлыг цаг хугацаанд  нь чанартай хүлээлгэн өгнө гэж найдаж байна. 

Arslan.mn

Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор ахуйн бохир усыг Монгол Улс болон олон улсын стандартын шаардлагыг ханган цэвэрлэж, Туул гол, хүрээлэн буй байгаль орчны бохирдлыг буурах юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599931
2 эможи

keyboard_arrow_up