COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газар 2021, 2022 онд төлөгдөх бондын төлбөрүүдийг төлөхөд бэлэн үү

админ
2019 оны 1 сарын 22

Arslan.mn

Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 2019 онд 55.3 хувь болгож, энэ оны түвшнээс 8.1 нэгжээр бууруулна гэж Сангийн яам мэдээллээ.

2018 оны III улирлын байдлаар Засгийн газрын өрийн нийт хэмжээ 21.4 их наяд төгрөгт хүрсэн байна. 2018 онд төсвийн зардлын найман төгрөг тутмын нэгийг хүүгийн зардалд өгч байсан бол 2019 онд 13 төгрөг тутмын нэгийг хүүгийн зардалд өгөх тооцоотой байгаа юм. 2019 онд хүүгийн зардалд 856.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ.

Засгийн газар 2021 оноос томоохон зээлийн эргэн төлөлтүүд хийх хуваарьтай байна. Тухайлбал, 2021 онд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлт хийнэ. "Засгийн газар хүлээгдэж буй томоохон төлбөрүүдийг нэг жилд төвлөрүүлэхгүй байх талаас нь ажиллаж байгаа" гэж Сангийн сайд мэдэгдсэн юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

2019 онд Монгол Улсын Засгийн газар 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг гадаадын зээл тусламжаар санхүүжүүлнэ. Үүнээс 1.1 их наяд орчим төгрөг нь гадаадын зээл байгаа юм. Зээл тусламжийн 38 хувийг нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүчний хангамжийг сайжруулахад зарцуулах юм байна. Харин 20 хувийг нь цэвэрлэх байгууламжийг шинэчилж, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөжээ.

Нөгөө талаас төсвийн алдагдлын хэмжээ 1.9 их наяд төгрөг байхаар батлагдаад байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэж байгаа юм.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599515
0 эможи

Зочин
2020-03-03 16:04
keyboard_arrow_up