COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“2019 оны хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн доод хэмжээг 30,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо“

2019 оны 1 сарын 16

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг "Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ.

2019 оны төсөвт Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зориулан 267 тэрбумын эх үүсвэрийг тусгуулсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон. 

Цалин нэмэгдүүлэхэд эдийн засагт гарсан эерэг өөрчлөлт, эдийн засгийн өсөлтийн үр дүн нөлөөлж байгаа. 

191,000 төрийн албан хаагчийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс найман хувиар нэмэгдүүлнэ.

Багш, эмч нараас доош цалинтай төрийн албан хаагч нарын цалинг өмнөх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн найман хувиар нэмэгдүүлсэн. Энэ үед цалингаа нэмэгдүүлж чадаагүй 17.2 мянган албан хаагчийн цалинг 16 хувиар нэмэгдүүлж байна. Ингэж цалингийн зөрүүг арилгах арга хэмжээ авч байна. 

Мөн боловсролын салбар болон эрүүл мэндийн салбарын цалин 4.3 хувийн зөрүүтэй байдаг. Тэгэхээр нэгдүгээр сарын 1-нээс цалинг найман хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ цалингийн дээрх зөрүүг арилгах зорилгоор 4.3 хувиар нэмэгдүүлнэ. Тэгэхээр боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин энэ онд 12.3 хувиар нэмэгдэнэ гэж ойлгож болно. 

Эдийн засагт гарсан өөрчлөлт, эдийн засгийн өсөлтийн үр дүн нөлөөлж байна. Эдийн засгийн өсөлтийг үр шимийг ард иргэддээ хүргэх нь зүйтэй гэж үзсэн.

2018 онд төрийн албан хаагчдын дундаж цалин 804 мянга байсан бол цалин нэмэгдүүлснээр 2019 онд дундаж цалин 916 мянга болно.

Нийгмийн даатгалын сангаас 408 мянган ахмад тэтгэвэр авч байна. Улсын төсөвт 107.5 тэрбум төгрөгийг НДС-гаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлэхэд тусгасан. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянгаар нэмэгдүүлэн 310 мянган төгрөг болгоно.

Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянган төгрөг байгааг 270 мянгад хүргэн нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

2019 оны хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн дундаж нь 372.5 мянга болно. 

Халамжийн тэтгэвэр нь амьжиргааны түвшнээс доогуур байх нь зохимжгүй гэж үзээд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу халамжийн тэтгэврийг 155 мянга төгрөг байгааг 174 мянган төгрөг болголоо" гэв.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
599319
2 эможи

keyboard_arrow_up