7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 20, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХЗДХЯ-нд Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгчид зочиллоо

админ
2019 оны 1 сарын 11

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМАНД БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ  ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй туршлага судлах солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад ажиллаж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дотоод хэргийн яамны Төрийн захиргааны хөгжлийн газрын Дэд дарга Сенгалун Нготлиушей тэргүүтэй төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий нар 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн яамны чиг үүрэг, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, Монгол Улс дахь төрийн бус байгууллагын эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал болон төрийн бус байгууллагуудын санхүүжилт, тэдгээрт төрөөс үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дотоод хэргийн яамны Төрийн захиргааны хөгжлийн газрын Дэд дарга Сенгалун Нготлиушей тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзсанд талархаж байгаагаа илэрхийлэн цаашид төрийн бус байгууллага, тэдгээрийн эрх зүйн орчны тухайд манай улсын туршлагыг үргэлжлүүлэн судлахаа илэрхийлсэн юм. Мөн тус яамны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий энэ удаагийн уулзалтаар хоёр улсын Хууль зүй, дотоод хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж байгааг онцлон тэмдэглээд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дотоод хэргийн яамтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599123
0 эможи

keyboard_arrow_up