COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зам, тээврийн хөгжлийн сайдыг чөлөөлөх тухай хэлэлцэнэ

2019 оны 1 сарын 08

Arslan.mn

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх бол Эдийн засгийн байнгын хороо Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.Мөн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсохоор болжээ.Мөн өнөөдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдах тов гарчээ. Өмнө нь энэ дэд хороог хуралдуулахаар гурван удаа хурал зарласан ч ирц бүрдээгүй юм.

Гэрэл зургийг:MPA.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598962
0 эможи

keyboard_arrow_up