COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хувь заяаг өнөөдөр шийднэ

2018 оны 11 сарын 30

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах эсэх хувь заяаг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.  МАН-ын бүлгийн 27 гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулан УИХ-ын даргад өргөн барьсан. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, огцруулах зүйтэй гэсэн шийдвэр гаргасан юм. Харин өнөөдөр чуулганы хуралдаанаар энэ асуудлыг эцэслэн шийдэх юм. Учир нь уг асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн долоон үндэслэлээр Засгийн газрыг огцруулахаар болсон. Тодруулбал, 

НЭГДҮГЭЭРТ, ЖДҮХС-тай холбогдсон асуудлаар Засгийн газрын гишүүд, намын удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлага тавьсан. Өнөөдрийг хүртэл харахад хариуцлага тооцсонгүй. Тэр ч байтугай Ерөнхий сайд ажлын албаны даргаараа дамжуулан зээл олгох асуудалд оролцсон байж болзошгүй мэдээлэл цацагдсан.

ХОЁРДУГААРТ, Ерөнхий сайд Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдэж,  Ерөнхий сайд өөрөө ард иргэдийг элдэв цуглаанд турхирсан уулзалт хийсэн.

ГУРАВДУГААРТ, "Хотгор шангагын" лицензийг гадаадын иргэнд дамласан хэргээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, төсвийн мөнгийг дүүгийнхээ компанид шилжүүлсэн хэргээр Н.Цэрэнбат нарын сайдууд нь хууль, хяналтын байгууллагд шалгагдаж байхад Ерөнхий сайд танхимынхаа сайдуудад хариуцлага тооцож чадахгүй, тэдэнд "барьцаалагдсан" байдалтай байна.

ДӨРӨВДҮГЭЭРТ, Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг боловсруулах явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх саналыг Засгийн газарт удаа дараа тавьсаар байтал Засгийн газар энэ саналыг тусгалгүйгээр төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тухай хуулиар өргөн мэдүүлсэн төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлэх эрх УИХ-д байхгүй, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр, салбар, аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрээр задаргаа хийгдсэн төсөвт ийм хэмжээний өөрчлөлт оруулах боломжгүй байсан тул Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг УИХ баталсан. Төсөвт Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьж, 2019 оныг Монгол Улс батлагдсан төсөвгүйгээр угтах аюул тулгараад байна. Үүний эцсийн хариуцлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээх ёстой. 

ТАВДУГААРТ, Офшор бүсэд байгаа мөнгийг оруулж ирэх асуудалд анхаарлаа хандуулж, арга хэмжээ авахгүй байна. Энэ чиглэл рүү тодорхой ажил хийж чадахгүй байна.

ЗУРГАДУГААРТ, Монгол төрийн албан хаагч ажлын байран дээрээ бусдад зодуулж амь насаа алдсан аймшигт хэргийн улс төрийн хариуцлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээх ёстой албан хаагчаа төрийн байранд нь хамгаалж чадахгүй амиа алдахад хүргэлээ. Мөн гадаадын тусгай алба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тусгай ажиллагаа явуулж, Засгийн газартай тохиролцож ийм ажиллагаа явуулсан гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолд халдсан хэрэг болсон.

ДОЛДУГААРТ. Өмнөх Засгийн газрын ажлын үр дүн, ОУВС-гаас олгож буй санхүүжилтийн ачаар Монгол Улсын эдийн засаг өнөөдөр сэргэж, өсөлттэй явна. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажилласан сүүлийн 1.4 жилд эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө саарч, шатахууны үнэ өсч, монгол төгрөгийн ам доллартай харьцах ханш огцом суларч, ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болон бууж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилтод нийцүүлэн эдийн засгийг зохицуулах үүргээ биелүүлж чадахгүй байна хэмээгээд байгаа юм. 

Б.Анир 

Эх сурвалж: ZALUU.COM
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597696
0 эможи

keyboard_arrow_up