COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УОК: ОХУ-аас эрчим хүч татдаг шугамын гурван тулгуур унаж, 200 гаруй айлын гэр хийсжээ

2018 оны 11 сарын 26

Arslan.mn

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13  төмөр тулгуур багана унаж, Баян-Өлгий  аймгийн 12,  Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15,  Увс аймгийн 18, нийт дөрвөн аймгийн 50 суманд цахилгаан тасарсан талаар ОБЕГ-аас мэдээлсэн.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс Шадар сайдын өрөөнд хуралдлаа. 

Шадар сайд Ө.Энхтүвшин

 "Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр байгалийн гамшигт үзэгдэл болж, 25 айлын гэр, сургууль цэцэрлэг эмнэлгийн барилгуудын дээвэр хийссэн байна. Нэг сайн мэдээ байна.

Гамшигт үзэгдлийн үеэр алга болсон гурван иргэнийг эсэн мэнд оллоо" гэв.

Дөрвөн аймгийн 52 сум цахилгаангүй болж, 27 барилгын дээвэр хийсэж, 200 гаруй айлын гэр хийссэн

Онцгой Байдлын Ерөнхий Газар: ЦУОШГ-аас энэ сарын 24, 25 нд салхи, шуурга 18-24 метр секунд хүрэх талаар мэдээлэл өгснийг бид ард иргэд, малчдад хүргээд байсан. Гамшигт үзэгдлийн улмаас нийт есөн иргэн алга болсныг бүгдийг нь эсэн мэнд оллоо.

Дөрвөн аймгийн 52 сум цахилгаангүй болж, 27 барилгын дээвэр хийсэж, 200 гаруй айлын гэр хийссэн. Эвдрэл гэмтлийг засварлах шуурхай бригад ажиллаж байна.

ОХУ-аас эрчим хүч татдаг шугамын гурван тулгуур унасан. Одоогоор хоёр тулгуурыг угсарч байна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Баруун аймгуудын нутгаар энэ сарын 24-25-нд шилжих шөнө 30 метр секундээс дээш хурдтай салхилж, ОХУ-аас эрчим хүч татдаг шугамын гурван тулгуур унасан. Одоогоор хоёр тулгуурыг угсарч байна. Бид маргааш гэхэд тулгууруудыг угсарч дуусаад эрчим хүчээр хангахаар ажиллаж байна.

Ховд, Баян-Өлгий аймаг хөлдөх аюулгүй болсон. Цагийн дараа гэхэд Увсын гол хэрэглэгчид цахилгаантай болно. Цахилгаангүй байгаа аймаг, Сумын төвүүдийг хөлдөхөөс сэргийлэн сэлгэн залгалт хийгдээд явна.

Цаашид бүх сумд дээр нөөцийн дизель станц байх шаардлагатай юм байна. Мөн аймгийн төвүүдэд нөөцийн Дизель станцтай байхгүй бол хөлдөх эрсдэл үүсэж болохоор байна.

Цаашид бүх аймаг 1 мегабайтаас дээш хүчин чадалтай дизель станцтай болохгүй бол дулааны станцуудын үйл ажиллагаа зогсож, хөлдөх эрсдэл үүсэж байна.

Энэ сарын 29, 30-нд түр зуур дулаарч, арванхоёрдугаар сарын эхээр огцом хүйтрэхээр байна

Цаг уур, орчны шинжилгээний газар: Сүүлийн гурван өдөрт Монгол орны нийт нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байна. Баруун гурван аймагт салхи зарим үед 30-40 метр хүрч ширүүссэн. Дээрх үзэгдлийн үед тунадасын хэмжээ харьцангуй бага байсан бөгөөд цас шуурч орсон. Өнөө өглөөний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна. 

Энэ сарын 29, 30-нд түр зуур дулаарч, арванхоёрдугаар сарын эхээр огцом хүйтрэхээр байна.

Таван аймгийн замыг хаасан. Одоогоор замууд нээгдсэн, нэг замын цас цэвэрлэх ажил үргэлжилж байна

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар: Гамшгийн улмаас таван аймгийн замыг хаасан. Одоогоор замууд нээгдсэн, нэг замын цас цэвэрлэх ажил үргэлжилж байна. Цаашид цаг уурын гамшигт үзэгдлийн талаар мэдээллийг иргэдэд хүргэж байх шаардлагатай байна.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: Цахилгаан тасарсан бүх сумын эмнэлэг хэвийн ажиллаж байгаа.Баян-Өлгий аймагт хоёр хүн осгосон.Одоогоор нэг хүний биеийн байдал хүнд, нэг нь дунд зэрэг байна.

Мөн Говь-Алтай аймагт замын кэмпийн сэндвичэн барилгын дээвэр айлын гэр дээр унаж, иргэд эмнэлгийн байгууллагад ирээд гайгүй байсан учир буцсан.

Нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд Ө.Энхүвшин холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө. Эрчим хүчний сайдад цахилгаангүй байгаа сумдыг эрчим хүчээр хангах ажлыг яаралтай зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн Засаг дарга нарт эмнэлгүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах, шуурганы улмаас гэр нь хийссэн, улсын нөөцөөс гэр авах шаардлагатай айлуудын тоог гаргах, ОБЕГ-ын даргад шаардлагатай бараа материалын жагсаалтыг гаргаж танилцуулах, ЦУОШГ-т цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээг хүргэх ажлыг шуурхай боловсронгуй болгохыг даалгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597568
0 эможи

keyboard_arrow_up