COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх бичиг прокуророос иржээ

2018 оны 11 сарын 05

Arslan.mn

Прокурорын байгууллаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад өнөөдөр өгсөн байна. Прокуророос  ирсэн бичгийг УИХ 48 цагийн дотор шийдэх учиртай. Үдээс хойш уг асуудлаар УИХ-дахь МАН-ын бүлэг хуралдахаар болжээ.

УИХ-ын нэр бүхий гишүүд болон түүний хамааралтай компани Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС)   хөнгөлөлттэй зээл авсан талаар мэдээлэл цацагдаж нэлээд шүүмжлэл дагуулж буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, ХХААХҮ-ийн сайд  Б.Батзориг, УИХ-ын гишүүн  Н.Учрал, А.Сүхбат, Н.Оюундарь, Ж.Энхбаяр нар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн  эзэмшдэг компаниуд  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) зээл авсан нь ил болоод байгаа юм.  Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд  Б.Батзориг “Хариуцлагаа хүлээж, сайдын албан тушаалаа өгнө” гэж мэдэгдсэн билээ. Мөн  АТГ-аас ЖДҮХС-гийн захирал Ж.Төгсбилэг тэргүүтэй дөрвөн албан тушаалтанг саатуулан шалгаж,  мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596920
0 эможи

бзд
2018-11-05 16:15
засаг дарга байхаасаа л зуухтай холбогдож байсан санагдах юм ийм хог шааруудыг төрөөс хол байлгах хэрэгтэй
ард Хурэл
2018-11-05 14:50
Ард тумний нуруун дээр наалдсан хувалзнуудыг авч хаях хэрэгтэй маш зев ураа ураа урааааааааа
сайн байна
2018-11-05 14:46
ЖДҮХС -аас зээл авсан прокурорын орлогчоо яах билээ. Монголын хуулийн байгууллагууд хуулиа хэрэгжүүлээд эхлэвэл БИД авлигачдыг төрөөс зайлуулж чадна.
keyboard_arrow_up