COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ирээдүйн тэтгэврийн нөөц сан байгуулахыг хоёр жилээр хойшлуулах санал гаргалаа

2018 оны 10 сарын 19

Arslan.mn

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хуулийн хэрэгжилтийг хоёр жилээр хойшлуулах саналыг Засгийн газраас гаргалаа.

Хүн амын насжилт, эдийн засаг, санхүүгийн урьдчилан тааварлах боломжгүй эрсдэл тохиолдох үед тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцооноос хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттай бүрдүүлэх, иргэдийн орон сууцны ипотекийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сан байгуулахаар шийдвэрлэсэн юм. Хууль 2019 оны эхний өдрөөс хэрэгжих ёстой байсан юм.   

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хууль тэтгэврийн нөөц сан байгуулах, түүний хөрөнгийг бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах байв. Уг сангийн хөрөнгө, орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ

  • Монголбанкнаас шилжүүлсэн орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас,
  • Орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон зээлийн шаардах эрх, 
  • Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны үндсэн төлбөр,
  • Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны хүүгийн орлого, 
  • Ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар банкинд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр, 
  • Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас худалдсаны орлого, 
  • Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас барьцаалсан зээлийн эх үүсвэр,
  • Улсын төсвөөс хуваарилсан мөнгөн хөрөнгө,
  • Гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл, тусламж зэрэг юм. 

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийн удирдлагыг Засгийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр Монголбанк хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн юм.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2019 оны улсын төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороонд буцаасан юм.

Тэгэхээр дээрх хуулийн үйлчлэх хугацааг 2021 оноос эхлүүлэл, эсэхийг УИХ эцэслэн шийднэ.   

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
596201
2 эможи

Зочин
2018-10-25 16:22
ahmaduudiin tetgeveree bolomjiin nemeed ogoh heregtei shu de
keyboard_arrow_up