COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баделхан: Ипотекийн зээлийг Засгийн газарт төвлөрүүлэх асуудал хүнд байгаа

2018 оны 10 сарын 18

Х.Баделхан: Ипотекийн зээлийг Засгийн газарт төвлөрүүлэх асуудал хүнд байгаа

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхантай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Засгийн газар өөр дээрээ төвлөрүүлэхээр болсон. Энэ ажил юу болж байна вэ, санхүүжилтийн эх үүсвэр олсон уу?

-Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл зогсоогүй. Өнгөрсөн онд 10-аад мянган айл орон сууцтай болсон. Энэ онд ч мөн адил байх тооцоо судалгаа бий. Ипотекийн зээлийг гурван эх үүсвэрээс санхүүжүүлж байгаа. Эхнийх нь улсын төсвөөс 120 тэрбум төгрөг өгөх ёстой. Үүний 60 нь олгогдоод байна. Хоёрдугаарт, өмнө нь өгсөн ипотекийн зээлийн эргэн төлөлт, нөгөөх нь арилжааны банкуудын зээл. Эхний найман сарын байдлаар 6000 айл орон сууц авсан. Үүнд 450 тэрбум төгрөг зарцуулсны 250 тэрбумыг нь арилжааны банкууд, 60 тэрбумыг улсын төсвөөс үлдсэн 140 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлсэн байна. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ больж байгаа. Өмнө нь Монголбанк мөнгө хэвлэж, энэ хөтөлбөрт зарцуулдаг байсан. Одоо мөнгө хэвлэхээ больсон учир дээр дурдсан гурван эх үүсвэрээр санхүүжиж байна. Засгийн газар зээлийг өөр дээрээ төвлөрүүлэх асуудал хүнд байгаа. Гурван их наяд төгрөгийн асуудал яригдаж байна. Тиймээс энэ асуудлыг ярьж байгаа ч шийдэлд хүрч чадаагүй. Үүнийг Засгийн газар дангаараа шийдэж чадахгүй.

-Засгийн газар дангаараа шийдэж чадахгүй гэхээр яана гэсэн үг вэ?

-ОУВС-тай ярилцана. Дөнгөж сэргэж байгаа эдийн засгийг унагахгүйн тулд арга хэмжээ авах ёстой.

-Ирэх оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх боломж бий юү?

-Одоохондоо ирэх оны төсвийн төсөлд 120 тэрбум төгрөг тусгасан байна лээ. Хуучин хэвэндээ гэсэн үг. Үүнээс илүү нэмэгдэх боломжгүй гэж үзсэн. Барилга барих асуудал манай яам мэднэ, мөнгөний эрх мэдэл Сангийн яаманд байгаа. Эх үүсвэрийг нэмэх, урьдчилгаа бууруулах эсэхийг Сангийн сайд мэднэ.

-Орон сууцны урьдчилгаа төлбөр болоод хүүг бууруулах асуудал яригдаж байсан. Уг асуудлаар ажлын хэсэг ч байгуулагдаж, саналаа Засгийн газарт таницуулж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Ажлын хэсэг асуудлаа танилцуулсан. Анх удаа орон сууц худалдан авч байгаа хүмүүс ийм хөнгөлөлтөд хамрагдах боломжтой байхаар боловсруулсан. Энэ хоёр талтай. Цаашид ипотекийн зээлийн санхүүжилтийг төсөв даахгүй учраас гаднын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх ёстой юм байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барихаар шийдэгдэж байгаа. БНСУ-ын 500 сая ам.долларыг орон сууцны хөтөлбөрт зарцуулахаар болсон. Мөнгө нь хараахан орж ирээгүй.

-Утааг бууруулна яндангийн тоог цөөлнө гэж хангалттай ярьж байна. Орон сууц хаа сайгүй л баригдаж байх. Дэд бүтцийн асуудал даах хэмжээнд бий юү?

-Нийслэлд зургаан газар дэд бүтцийн төв байгуулахаар төсөл хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт банк, Улаанбаатар хотын захиргаа хамтраад хэрэгжүүлж байгаа. Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийг барьж, 10 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэнэ. БНХАУ-аас өгч байгаа буцалтгүй тусламжаар орон сууцны дэд бүтцийг асуудлыг шийднэ.

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596168
0 эможи

keyboard_arrow_up