COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сайд Ц.Нямдорж “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурав

2018 оны 10 сарын 18

БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам-ын урилгаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид БНСВУ-д энэ оны 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын хүрээнд сайд Ц.Нямдорж Вьетнам Улсын Тэргүүн Шадар сайд Чыонг Хоа Бинь-д бараалхав. 

Arslan.mn

Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам-тай албан ёсны хэлэлцээ хийж, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын гэрээ”-д гарын үсэг зурав.

Төлөөлөгчид Вьетнам Улсын Мансууруулах бодистой тэмцэх газар, Хорих ангиудын удирдах газар, Аюулгүй байдлын академид тус тус зочилж, удирдлага нартай уулзалт хийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Айлчлалын үеэр ХЗДХЯ, НАБЯ-ны холбогдох газрын дарга нар “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын хэлэлцээр”-ийн төслөөр хэлэлцээ хийж, төслийг үзэглэв

Arslan.mn

Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596152
1 эможи

keyboard_arrow_up