COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Вьетнамын ерөнхий сайдын орлогч Ц.Нямдоржийг хүлээн авч уулзлаа

2018 оны 10 сарын 16

Вьетнам улсын ерөнхий сайдын орлогч Труонг Хоа Бин аравдугаар сарын 15-ны өдөр Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хүлээн авч уулзлаа.

Труонг Хоа Бин хоёр улс тухайн орны хуулийг зөрчсөн гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх гэрээнд удахгүй гарын үсэг зурж баталгаажуулна хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллахыг уриалсан юм.

Тэр хоёр улсын найрсаг харилцаа бүс нутгийн хөгжил цэцэглэлт, энх тайван, тогтвортой байдалд эерэгээр нөлөөлөхийг онцолжээ. Тийм ч учраас талууд дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, төлөөлөгчдөө солилцох замаар улс төрийн итгэлцлийг бий болгоно гэлээ.

Цаашлаад уулзалтын үеэр Бин эдийн засаг, худалдааны харилцаа сайжирч байгааг дурдав. Түүнчлэн 2019 онд Вьетнам Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан соёл, боловсрол, спортын салбарт солилцох иргэдийн тоог нэмнэ. Вьетнам улс мэргэшсэн ажилчдыг Монгол руу илгээх боломжтой талаар хэллээ.

Харин Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх гэрээг эцэслэн удахгүй гарын үсэг зурна. 2019 онд Монгол Вьетнам улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд онцгой анхаарал хандуулан тэмдэглэнэ гэлээ.

Эх сурвалж: Vietnamnews

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596027
0 эможи

keyboard_arrow_up