COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тавантолгойд цахилгаан станц барина

2018 оны 10 сарын 10

Холбоотой Зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Оюу толгойн гэрээ хэлцлийг сайжруулах зорилгоор 2018 оны нэгдүгээр сараас эхлэн Оюу толгой, Рио Тинто компанитай олон удаагийн яриа хэлэлцээг хийлээ. Үүний үр дүнд Монгол Улсын ашиг хүртэх өгөөжийг наашлуулах, эдийн засгийн дарамтыг бууруулах гэсэн таван үндсэн зарчмаар тохиролцож, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах шийдэлд хүрсэн. Ингэснээр Оюу толгойн гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөл бүрдэж байна.

Манай улсын эзэмшиж буй Оюу толгойн 34 хувь нь хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг. Санхүүжилтийн гэрээ өндөр хүүтэй байсан. Энэ зээлийн хүүг бууруулахаар боллоо.

Хоёрдугаарт, Тавантолгой болон Оюутолгойд цахилгаан станц барих асуудал маргаантай байсан. Оюу толгой компани жилдээ 150 сая орчим ам.долларын эрчим хүч гадаадаас импортолж ашиглаж байна.  Иймээс эрчим хүчийг дотоодоосоо авах шаардлагууд байна. Ингээд цахилгаан станцыг Тавантолгойд барих зарчмын шийдэлд хүрлээ. Оюутолгойд ч цахилгаан станц барих асуудал нь нээлттэй.

Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ зэргийг үндэслэж татварын маргаантай асуудал гарсан байсан. Үүнд бид 35 сая ам.долларын татвар төлүүлэхээр шийдлээ. Нийт яригдаад байгаа татварын акт дээр санал зөрүүтэй байгаа учраас Арбитрын шүүх дээр эцсийн шийдвэрийг гаргах бололцоотой. Нийт 150 орчим сая ам.долларын татварын асуудал хөндөгдөж байгаа юм" гэв.


Цахилгаан станц барих асуудлын тухайд "Рио Тинто" группийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат "Хэрэв Монгол Улсын Засгийн газар дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэдэг шаардлагаа тавибал Оюутолгойд барих хувилбар л байна. 

Харин Тавантолгойг цогцоор нь хөгжүүлэх бодлогынхоо хүрээнд, Тавантолгойд цахилгаан станц барья гэдэг шийдэл гаргавал бидний хувьд дөрвөн жилээс арай илүү цаг хугацаа шаардлагатай болно" хэмээн ярьж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595809
0 эможи

keyboard_arrow_up