COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Элчин сайд А.Баттөр ЮНЕСКО-гийн захиралд итгэмжлэх захидлаа барив

2018 оны 7 сарын 04

Report.mn

Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд А.Баттөр өчигдөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулэид итгэмжлэх захидлаа барьж, Монгол, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хоорондын 2017-2020 оны хамтын ажиллагааны Санамж бичгийн дагуу хоёр талын хамтын ажиллагааг боловсрол, соёл, шинжлэх ухаан, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах чиглэлд өргөжүүлэх тухай тодорхой асуудлуудаар Байнгын төлөөлөгч А.Баттөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захиралтай ярилцав.

Монгол Улсын боловсролын мастер төлөвлөгөөг боловсруулах, хөдөөгийн алслагдмал сумд дахь боловсролын хүртээмжийг сайжруулах хөдөлгөөнт сургалт хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах зэрэг асуудалд ЮНЕСКО–гийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ Ерөнхий захирал илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59278
0 эможи

keyboard_arrow_up