COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Элчин сайд Чон Жэ Намыг хүлээн авч уулзав

2018 оны 7 сарын 02

Arslan.mnХууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 6 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чон Жэ Намыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хоёр тал Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаа харилцан илэрхийлсэн юм. Хоёр орны хооронд байгуулсан гэрээ, баримт бичгүүд амжилттай хэрэгжиж буйг онцлон дурдаж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар харилцан санал солилцлоо.

Мөн сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд зорчин явах иргэдийн тоо улам нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдэд виз олгох журмыг хөнгөвчлөх, олон удаагийн виз олгох, оршин суух эрхийн сунгалтын асуудлаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тохиролцов.

Эх сурвалж: ХЗДХЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59187
0 эможи

keyboard_arrow_up